НИТХ-ын XI хуралдаанаар С.Амарсайханыг НИТХ-ын дараагийн даргаар сонголоо.
Өнөөдрийн хуралд нийт 45 төлөөлөгчийн 41 нь оролцож, 52.1 хувийн саналаар С.Амарсайханг сонголоо.
Тэрбээр 1973 онд төрсөн. Налайх дүүрэгт бүрэн дунд боловсрол эзэмшиж улмаар АНУ-ын Пресно хотын коллеж, Юта мужийн коллеж, Соус Вест их сургуульд суралцаж төгссөн. Эрхзүйн магистр зэрэгтэй.
Ажлын туршлага:
- 1991-1992 онд Мэдээлэл Судалгааны төвийн техникийн ажилтан,
- 2000-2001 онд АНУ-ын Американ Трейд, Деволопмент компанийн менежер,
- 2001-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, атташе,
- 2004-оноос “Оюуны Ундраа Группын Ерөнхий захирлаар, 2008 оноос Хонг-Конгийн PTI Компанийн ТУЗ-ын Зөвлөх ажлыг хавсран ажиллаж байна.
С.Амарсайхан нь Англи, Орос, Хятад хэлтэй бөгөөд төр, дипломат алба, хувийн хэвшлийн салбарт ажиллахын зэрэгцээ Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, Нийслэлийн Монгол Ардын Намын Хорооны гишүүн, Хан-Уул дүүргийн Зүүний хүчний холбооны дарга, Монголын “СЕО” клубийн Ерөнхийлөгч, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын удирдах зөвлөлийн гишүүн, ”Үндэстний цахим өв” академийн удирдах зөвлөлийн гишүүн, Монголын бодьбилдингийн нэгдсэн холбооны дэд Ерөнхийлөгч, Хангарьд УБ Клубын удирдах зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт ажлуудыг хашиж байсан гэж тодорхойлжээ.