Бид алдартай тамирчдыг зурагтаар хараад “Тэдэн шиг болохсон” гэж мөрөөддөг. “Хэдхэн тоглолт, тэмцээнд оролоролцоод их мөнгө олдог” хэмээн атаархагчид ч бий. Хүн бүрийн амьдрал адилгүй байдаг шиг тамирчдынх ч янз бүр. Ингээд хэцүү амьдрал туулсан оддыг танилцуулья.
Кэрон Батлер (сагсан бөмбөг)
Өдгөө “Сакраменто кингс”-т хүчин зүтгэж буй Батлерын сагсан бөмбөгчний авьяас багаас нь илэрчээ. Тэрбээр дунд сургуульд байхдаа үргэлж асуудалд орооцолддог нэгэн байлаа. Керон 11 настайгаасаа хар тамхи борлуулж, 15 нас хүрэхээсээ өмнө хэдийнэ 15 удаа баривчлагдсан байсан гэдэг. NBA-д сонгогдохоосоо таван жилийн өмнө хар тамхи хадгалсан, борлуулсан хэргээр нэг жил шоронд суух ял сонссон удаатай. Харин Коннектикутын их сургуулийн дасгалжуулагч Жим Калхун түүнд боломж олгосноор амьдрал нь орвонгоороо өөрчлөгдсөн юм.
Ди.Жей Мбенга (сагсан бөмбөг)
Конгод төрсөн үлэмж биет Мбенгагийн эцэг уг нь улсынхаа Засгийн газарт өндөр алба хашдаг нэгэн байжээ. Харин тус улсад эмх замбараагүй байдал газар авч, эцэг нь шоронд орсноор аз жаргалтай амьдрал нь хар дарсан зүүд болон хувирав. Гэр бүлийнхнээс нь олон хүн алагдсаны дараа ээжийнхээ хамт Бельгид амьдрах аз тохиожээ. Мбенга 19 нас хүртлээ сагс хэрхэн тоглохыг огт мэддэггүй байсан гэдэг. Угийн биерхүү төрсөн тул сагс тоглоход тийм хэцүү биш байлаа. Улмаар хоёр жилийн дараа гэхэд мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин болж, улсынхаа лигээс гараагаа эхэлжээ. Ингээд 2004 онд “Даллас маверикс”- тай гэрээ байгуулснаар NBA-д хөл тавьсан юм. Одоо тэр Филиппиний лигт тоглож байна.
Лука Модрич (хөлбөмбөг)
Хорватын шигшээ болон “Реал Мадрид”-ын хагас хамгаалагчийн бага нас иргэний дайны хөлд өнгөрчээ. Түүнийг дөнгөж зургаан настай байхад дайн эхэлж, төрсөн хот болох Задар нь хэдхэн өдөрт л сүйрэв. Өвөө нь нас барж, эцэг нь армид байлдаж байлаа. Эцэг нь дайнаас эргэж ирээд гэр бүлийнхээ бага сага цуглуулсан мөнгөөр хөлбөмбөгт дуртай хүүгээ сургалтын академид явуулахад зарцуулсан юм. “Аавд минь шилбэний хамгаалалт авах ч мөнгө байгаагүй учраас надад царс модоор хийж өгсөн” хэмээн тэрбээр өгүүлжээ.
Карлос Тевес (хөлбөмбөг)
Италийн “Ювентус”-ын довтлогч Карлос Тевесийн бага нас Аргентиний хамгийн аюултай газарт өнгөрчээ. Өдгөө 29 настай хөлбөмбөгчин 1984 оны хоёрдугаар сарын 5-нд Фуерте Апаче хотод төрсөн юм. Нийслэл Буэнос-Айресийн дагуул энэ жижиг хотод өдөр болгон гэмт хэрэг гардаг, хүн нас барах нь энгийн үзэгдэл байжээ. Тэрбээр энэ тухай “Нар шингэж харанхуй болох үед гадаа гудамжинд хэн нэгнийг дээрэмдэх, алах явдал байнга гардаг. Тиймээс оройн цагаар хэн ч гудамжинд гарч чаддаггүй” хэмээн дурсдаг.
Ни Лэмпти (хөлбөмбөг)
Цагтаа Ганын шигшээ багт тоглож байсан Лэмптигийн хүүхэд нас жинхэнэ там байсан гэхэд хилсдэхгүй. Эцэг нь архи ууж, гэр бүлийнхнийгээ байнга дарамталж, хүүхдүүдээ зоддог байв. Харгис эцгээсээ айсан хүү олон шөнийг гадаа машины доогуур, эсвэл дэлгүүрийн цонхон доор өнгөрүүлжээ. Хичээлдээ бараг явдаггүй хүүгийн цорын ганц мөрөөдөл нь хөлбөмбөг байлаа. Удалгүй эцэг, эх нь салав. Ээж нь өөр хүнтэй гэрлээд ч байдал дээрдсэнгүй, хойд эцэг нь хүүг гэрээсээ хөөжээ. Харин Ни хүүг бурхан мартсангүй, хөлбөмбөгийн сургалтад хамрагдаж, од болох замналаа эхэлсэн.