"Нүүдэл Шийдэл" нэвтрүүлгийн шинэ дугаарт "Хамгаалагчдыг хэн хамгаалах вэ?" гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
“Глоб интернэшнл” ТББ-ын тэргүүн, МХМЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Х.Наранжаргал
- Редакц нь сэтгүүл зүйн дүрмээр тоглодоггүй байвал иргэдийн үнэн бодит мэдээлэл олж авах эрх зөрчигдсөөр байна. Редакц хүчтэй байя гэвэл өөрсдөө сэтгүүл зүйн дүрмээр тоглодог, ашгаа олдог, ёс зүйтэй бизнес байх ёстой.
- Ардчилсан нийгэмд Сэтгүүлчийн нууц эх сурвалжаа хамгаалах эрх бол сэтгүүлчийн ганц онцгой эрх. Нөгөө талаасаа ёс зүйн үүрэг нь юм.
- Редакц өөрөө улс төр, бизнес, эзнийхээ ашиг сонирхлоос хараат бус хамгаалагдсан байхаар зохицуулсан баримт бичиг, гэрээ хэлэлцээр байхгүй бол редакцын хараат бус байдал байхгүй гэсэн үг. Хараат бус байдал байхгүй байгаа нөхцөлд редакцын сэтгүүлчид сэтгэл санааны дарамтанд байна, энэ тохиолдолд сэтгүүлчийн хүсээгүй сурвалжлагат албадан явуулах, хүсэхгүй сэдвийг бичихийг албадах, нийтлэл нэвтрүүлгийг нь нийтлэхгүй байх үзэгдэл гарсаар байна.
- Хэрвээ бид хэвлэл мэдээллийн орчноо эрүүл, ашигтай байлгахын тулд, хэвлэл мэдээллийн салбарын пирамидын суурь нь эрх зүй, гол багана нь дотоод зохицуулалт, орой нь редакцын соёл юм.
МХМЗ-ийн Радио телевизийн Ёс зүйн хорооны дарга, МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн Захирал Ж.Батбаатар
- Хэвлэл мэдээллийг юм л бол муу, муухай гэхээс илүүтэй эерэг сайн талуудыг харах нь зүйтэй. Гэхдээ нийгмийн зүгээс шүүмжлэл ирж байна гэдэг нь өөрөө асуудалтай байна гэсэн үг.
- Сэтгүүл зүйн салбарт нэгэнт бий болоод хөгжөөд ирсэн чөлөөт хэвлэлийн соёлыг авч ашиглах, хэрэгжүүлэх, нутагшуулах нь хамгийн чухал юм. Энэ асуудал сэтгүүл зүйн салбарт хамгийн их дутагдаж байна.
- Сургалт судалгааны байгууллагууд орчин үеийн түвшинд боловсон хүчин бэлтгэж байна. Харамсалтай нь сэтгүүлчдийг бэлтгэх ажил мэргэжлийн талбар болох редакц шинэ төгсөгчийг ямар орчин нөхцөлтэй угтдагт асуудал байна. Мөн ажлын байранд тавигдах шаардлагад заавал ажилласан жилийн туршлага заадаг. Төгсөөд ажиллах гэхээр туршлагагүй гэгддэг.
МХМЗ-ийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны гишүүн, “Ньюс” агентлагийн дэд захирал Д.Нарантуяа
- Хуурамч мэдээлэл их байгаа нөхцөлд тэрийг боломж болгож ашиглах тохиолдол байна. Үнэхээр тэр мэдээлэл үнэн үү гэдэг баримтыг нягталж шалгаж олон нийтэд хүргэх нь чухал болоод байна.
- Сүүлийн жилүүдэд редакцыг онцолж ярих болсон нь маш зөв хандлага юм. Яагаад гэвэл редакц нь сэтгүүлчийг боловсруулдаг, хүн болгодог, мэддэггүй бол мэдлэгтэй болгодог газар. Редакц бол сэтгүүл зүйн гал тогоо юм.
- Редакцыг хэн удирдаж авч явах вэ гэдэг асуулт маш чухал юм.
- Манай редакцын хувьд өдөр тутмын сонины гал тогооноос тасарсан гэдэг утгаараа ёс зүйг өдөр тутмын үйл ажиллагаандаа баримтлан ажиллаж ирсэн нь бусад цахим мэдээллийн хэрэгслүүдээс ялгаж, өнөөгийн байр сууринд авч ирсэн зүйл юм.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
- Бид өнгөрсөн уур амьсгалыг ярихаас илүүтэй одоо байгаа хэвлэл мэдээллийн салбараа аврах хэрэгтэй байна.
- Сэтгүүлчдэд салбарын нэр хүндээ унагахгүй байх үйл ажиллагаа дутаж байгаа учраас Зөрчлийн тухай хуулинд орсон гүтгэх, доромжлохтой холбоотой зүйл заалтууд батлагдаад байна.
- Сүүлийн жилүүдэд маш олон тооны мэдээллийн сайт, арилжааны телевиз хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бий болж байна. Эдгээрт хэвлэл мэдээллийн хэрэгслийн стандарт байхгүй байна. Сэтгүүлчдийн баримт судалгаатай даацтай бүтээл төрөхгүй байгаагаас улс төр, бизнесийн ашиг сонирхол бүхий нийтлэл нэвтрүүлэг газар авахад хүрч байна.
- Эрүүгийн хуулийн 14.2-р заалт болох мэдээлэл олж авах, түгээх эрхэд халдвал эрүүгийн гэмт хэрэг болно гэж хамгаалагчдыг хамгаалах хуулийн шинэ зүйл заалтыг оруулж өгсөн.
- Улс төрчид хэвлэл мэдээллийн салбар олон нийтийн сүлжээг ялгахгүй байна.
- Бүх байгууллага өөрийн гэсэн хуультай болчихсон байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө маань байгууллагын хуулиар зохицуулагдах болчхоод байна. Тиймээс редакц хүчирхэг байх, редакц толгойлж байгаа хүмүүс сэтгүүлчээ хамгаалдаг байх нь чухал юм. Энэ байдал манай сэтгүүл зүйн салбарт алдагдаад байна гэж үзэж байна.
- Сэтгүүлчдийг хангалттай хэмжээнд бэлтгэхгүй байна. Тиймээс сэтгүүл зүйн боловсон хүчнийг бэлтгэх тогтолцоонд төрөөс дэмжлэг хэрэгтэй.
- Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйн орчинг сайжруулахад энэ салбараас УИХ-д гарч ажиллаж байгаагийн хувьд Лобби бүлгийг ахалж салбарынхантайгаа хамтарч ажиллана.
Азийн Ардчиллын сүлжээний Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүн, “Трансперенси интернэшнл Монгол” ТББ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од
- Ази тивд сэтгүүлчид мэргэжлийн үйл ажиллагаагаа хийж яваад хамгийн их аюул заналхийлэлд өртдөг. Олон улсын түвшинд хамгаалагчдыг хэн хамгаалах вэ сэтгүүлчдийг хэн хамгаалах вэ гэдэг асуулт гарч ирж байна. Мэдээж хамгийн түрүүнд салбар нь хамгаалах үүрэгтэй.
- Хамгийн гол хамгаалалт бол олон нийтийн дэмжлэг нөгөө талдаа авилгал хүний эрхийг зөрчиж байгаа үйлдлийг мэдээлж байгаа сэтгүүлчдийг төр засаг нь хамгаалах гол үүргийг хүлээх ёстой. Шүгэлдэгчийг хамгаалах дагнасан хууль тогтоомжийг гаргах ёстой юм.
- Редакцын эрх чөлөө хэрэгтэй, шаардлагатай байна. зөвхөн Монголд ч гэлтгүй ази тивийн хувьд хэвлэл мэдээллийн байгууллагууд улс төр, бизнесийн өмчлөл, эзэмшилд байсаар байна.
- Хэвлэл мэдээллийн хэрэгслээс эцсийн ашгийг хүртэж байгаа цаад эздийг ил болгох шаардлагатай. Ингэхдээ эрүүгийн хууль зөрчлийн хуулийг тэнцвэржүүлэх хууль хэрэгтэй байгаа нь нэгдүгээрт шүгэл үлээгчийг хамгаалах хууль, хоёрдугаарт редакцийн эрх чөлөөг тунхаглах биш эрх зүйн зүйл заалтаар баталгаажуулсан дагнасан хууль хэрэгтэй.
- Монгол улсын хувьд ямар нэгэн хууль байхгүй бол ажил ерөөсөө хэрэгждэггүй. Бусад улс орнуудад нийгмийн зан заншил, хувь хүн, байгууллагын соёл харилцаагаар өөрсдийнхөө зохицуулалтыг хийгээд явдаг. Харин манай улсад заавал эрхзүйн актууд шаардлагатай болчхоод байна.
Хуульч, судлаач Л.Галбаатар
- Мэдээлэл хайж байгаа, хүлээж авч байгаа, түгээж байгаа тэр эрхэд халдах аливаа оролдлогыг эрүүгийн хуулиар гэмт хэрэг гээд заагаад өгчихсөн.
- Нууц эх сурвалжийг хүндэтгэдэг түүний ач холбогдлыг ойлгодог байлгахын тулд хэвлэл мэдээллийн экспертүүд, хуульч, шүүгч нарыг нэгдсэн ойлголттой болгоход энэ чиглэлээр соён гэгээрүүлэх шаардлага тулгараад байна.
- Хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүлчийн үйл ажиллагааг хамгаалсан хуулийн зохицуулалтууд харьцангуй байгаа гэж үздэг. Түүнийг зөв хэрэглэдэг, зөв ойлгож хэрэглэдэг хуульчийг бэлтгэх зайлшгүй шаардлагатай.
- Хуульчдын холбоо “Глоб интернэшнл” хамтраад хэвлэл мэдээллийн чиглэлээр дагнасан хуульчдын сайн дурын хороо байгуулах санал яригдаж байгаа. Үүнээс үзэхэд хуульчид энэ чиглэлээр дагнаж мэргэших сонирхол байгаа гэж харж болохоор байна.