Сансрын жуулчин болмоор байна уу? Жефф Безосын үүсгэн байгуулсан Blue Origin компани 2019 оны дөрөвдүгээр сараас сансарт жуулчин илгэхээр төлөвлөжээ.
Компанийн гүйцэтгэх захирал Боб Смит өнгөрсөн Пүрэв гарагт Виржиниад болсон Үндэсний сансрын чуулганы үеэр “Бид ирэх 18 сарын хугацаанд сансарт хүн нисгэнэ. Гэхдээ сансрын нисэгчид биш, энгийн хүмүүсийг” хэмээн мэдэгдсэн аж.
Blue Origin анх 2018 оны эхээр сансарт хүн нисгэнэ гэж төлөвлөж байсан боловч зарим нэгэн шалтгааны улмаас хугацаагаа хойшлуулжээ. Хэрвээ Элон Маск амласан ёсоороо ирэх жилийн сүүлээр сар руу хоёр жуулчин илгээвэл SpaceX энэ уралдаанд ялагч болж, дэлхийн анхны сансрын жуулчин хөөргөсөн, хувийн компани болох юм.
Одоо Blue Origin таван удаа амжилттай туршсан, дахин ашигладаг New Shepard пуужингаараа ирэх жилийн турш хүнтэй туршилт хийх аж. Нэг удаагийн нислэг ойролцоогоор 11 минут үргэлжлэх бөгөөд үнэ нь тодорхой болоогүй байгаа юм.
Эх сурвалж: IFLScience