Ашгүй нэг салж амарлаа гэж боддог агт араа үнэн хэрэгтээ үүдэл эсийн том эх үүсвэр аж. Гэхдээ агт араанд байгаа үүдэл эсийг гаргаж авна гэдэг амаргүй ажил. Өрөмдөх үед үүссэн халуунаас болж тодорхой хэмжээгээр устдаг бол ус цацах үед дахиад л хэмжээ нь багасдаг.
Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд Лас Вегас Невадагийн их сургуулийн эрдэмтэд агт араанд байгаа үүдэл эсийн 80 хувийг цуглуулах чадалтай “Шүдний цөмөөхэй 5000” гэдэг нэртэй төхөөрөмжийг бүтээжээ.
Тэд нийт 25 удаагийн туршилтаар, 100 хувийн амжилттай ажилласан бөгөөд 80 хувийг нь цуглуулна гэдэг өмнө нь ашигладаг байсан аргуудаас дөрөв дахин ихийг авдаг болсон гэсэн үг юм.
Үүдэл эс нь өөр ямар ч төрлийн эс болон хувирах чадвартай учраас олон төрлийн өвчнийг анагаах боломжтой гэж үздэг. Жишээлбэл мэдрэлийн эс болгосноор Альзхеймер эсвэл Паркинсоны өвчнийг эмчилж болно.
Одоогийн байдлаар үүдэл эсийн эмчилгээний дийлэнх нь туршилтын шатанд явж байгаа хэдий ч энэхүү эсийг цуглуулах, хадгалах аргыг боловсруулж, цуглуулж байх нь ирээдүйд нэвтрэх нь тодорхой эмчилгээндээ бэлдэж буй хэрэг юм.
Эх сурвалж: Engadget