1970-1980-аад оны үед Монголд гэлтгүй дэлхийд хааяагүй байсан шар элэгт хөмрөгийг зарим оронд хүнсэнд түгээмэл хэрэглэдгээс тоо толгой нь эрс цөөрч, улмаар ховор шувуудын тоонд багтах болжээ. Мөн монголчууд хотонгийн хошуугаар хурдан морины хусуур хийхийн тулд энэ төрлийн шувуу намнах нь ихэссэн гэдэг. Эрүүл мэндэд тустай, амьдрал ахуйд өргөн хэрэглэдэг эд эрхтэнтэйгээсээ болоод хүмүүст энэ мэтээр олзлогдож, устах аюулд тулаад буй жигүүртэн олон гэдгийг судлаачид хэлдэг. Гэтэл зарим шувуу өвөрмөц зан төрх, амьдралын онцлогоосоо болж хүмүүст ад үзэгдэн, хорогдох нь ч бий аж. Үүний нэг нь тураг гогой.
Үүнээсээ болоод хар тогоруу загасны дайсан, экологийн тэнцвэрт байдал алдагдуулагч, хамгийн хөнөөлтэй шувуу гэсэн муу нэр зүүхэд хүрчээ.
Жигүүртнүүдийн ихэнх нь ургамлын үндэс, үр жимсээр хооллодог. Харин тураг гогой бол махсаг шувуу. Элдэв шавьжнаас эхлээд мэлхий, загасаар хооллоно. Ялангуяа загасанд “нугасгүй”. Гол хүнс нь ч гэж хэлж болно. Үүнээсээ болоод тураг гогой загасны дайсан, экологийн тэнцвэрт байдал алдагдуулагч, хамгийн хөнөөлтэй шувуу гэсэн муу нэр зүүхэд хүрчээ. Уг нь бол тэр ердөө л биологийн хэрэгцээгээ хангаж буй юм.
Эл шувуу өдөрт багадаа 5-7 кг загас зооглодог аж. Тураг гогойг загасанд хор хөнөөлтэй гэж үздэг, мэддэг хүмүүс түүнийг хоморголон устгах тохиолдол ч олон.
Хятадад гэхэд л энэ шувууг иргэд хаа дайралдсан газар нь устгадаг, гол, нуурын хөвөөнөөс хол байлгахыг хичээдэг гэнэ. ОХУ-ын Буриад улс хоёр жил тутамд устгал хийдэг туршлагатай. Харин манай улс түүнд харьцангуй энэрэнгүй хандаж ирсэн ч 2015 онд хэсэг иргэн байгаль орчны болон мэргэжлийн бусад байгууллагын хяналт доор тураг гогойн 3200 гаруй ангаахайг Тэрхийн цагаан нуураас тээвэрлэж, устгасан баримт бий. Ийм аргаар устгах нь буруу, зөв хэмээн иргэд энэ үед талцаж, судлаачид “Ангаахай болсных нь дараа бус, өндөг байхад нь хагалж, устгавал зохилтой” гэсэн санал дэвшүүлж байжээ.
Орос, солонгосчууд энэ шувууг устгах гэж олон жил улайран тэмцчихээд, ховордоод ирэхээр нь сэргээн нутагшуулахаар зүтгэж байна.
Ямар ч зүйл дуусдаг, мөхдөг жамтай. Мөн байгальд илүү зүйл нэг ч үгүй гэдэг. Нэг зүйлийг хамгаалах гэж нөгөөг нь намнасаар байгаад тураг гогойг бүрмөсөн устгачих вий гэж болгоомжилж, санаа зовох судлаачид ч бий. Зарим нь үүнийг байгальд ямар ч хор нөлөөгүй, өвчтэй, дархлаа султай загасаар л хооллодог гэж үздэг аж. Тоншуул, тул, чоно зэрэг амьтны нэгэн адил экосистемийн гинжин холбоонд чухал үүрэг гүйцэтгэдэг, байгалийн эмч гэх. ХААИС-ийн Биологийн нөөцийн менежментийн сургуулийн багш Т.Оюунбаяр энэ тухай “Тураг гогойны гол тархац нутаг нь Төв Ази. Хэдэн мянган жил нүүдэллэн, дасан зохицож, амьдарч ирсэн шувуу.
Загасны үржил, нөөцөд сөргөөр нөлөөлдөг гэсэн ойлголт өнгөрсөн зууны эхэн үеэс газар авч, улс орнууд түүнд дайсагнах болсон. Орос, солонгосчууд энэ шувууг устгах гэж олон жил улайран тэмцчихээд, ховордоод ирэхээр нь сэргээн нутагшуулахаар зүтгэж байна. Бид ч ийм байдалд орж болзошгүй. Юм бүхэн хязгаартай, багтаамжтай. Гол, нуурын усанд хэчнээн амьтан, ургамал байх нь ч хэмжээтэй. Харин энэ экосистемийг алдагдуулахгүй, тогтвортой байлгахад тураг гогой чухал үүрэг гүйцэтгэдэг” гэв.
Тогорууныхан овогт хамаардаг, монголчууд тураг гогой, япон, манжуур гэж олон янзаар нэрлэдэг энэ жигүүртэн Якут, Примор, Хабаровскийн хязгаарын зарим нутагт өндөглөөд БНСУ, Япон, Хятадад өвөлжих нь түгээмэл аж. Харин манай улсад нүүдэллэх замдаа эсвэл зусах зорилгоор ирдэг байна. Ингэхдээ Хэрлэн, Улз гол, Архангайн Цагаан сүмийн ам, Тэрхийн цагаан нуур орчимд тухлах нь элбэг. 1990- ээд оны үед энэ газруудад хэдэн мянгаараа зусдаг байсан бол одоо ихдээ л ганц, хоёр зуугаар үзэгдэж, зарим бүсэд нүдний гэм болжээ. Тураг гогой цэнгэг уст нуур, гол барааддаг.
Сүүлийн жилүүдэд олон гол, нуур ширгэж, хариуцлагагүй уул уурхайн балгаар бохирдож байгаа нь энэ төрлийн жигүүртэн дайжих, хомсдох гол шалтгаан болсон гэж судлаачид үздэг юм билээ. Үүний улмаас тураг гогой Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”- нд эмзэг, Монголын “Улаан ном”- нд ховор шувуу гэж үнэлэгджээ. Энэ төрлийн шувуу хэвийн өсөж, үржих нөхцөл бүрдүүлэхийн тулд юуны түрүүнд зэгстэй нууруудыг бэлчээрээс чөлөөлөх, хамгаалах шаардлагатай гэнэ.
Энэ шувууны биеийн онцлог, таних шинж тэмдгийнх нь талаар “Улаан ном”-нд “Биеийн жин нь 7-10 кг. Нас бие гүйцсэн нь толгой, хүзүү цагаан, бие хар, саарал өнгөтэй. Залуу бодгалийн толгой, хүзүү хэсэг нь бараан. Жилд хоёр өндөг гаргадаг ч нэг нь л ангаахай болдог” гэжээ.