Монголын Хөлбөмбөгийн Холбоо, "Арвайн үндэс" ХХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулсан "Хүрхрээ үндэсний лиг"-т цахиур хагалсан нэгэн баг бол "Атлетик 220" билээ. Өнгөрсөн жил "Хүрхрээ нэгдүгээр лиг"-ийн мөнгөн медалийг, "Хүрхрээ үндэсний лиг"-ийн эрхийн хамтаар авсан "Атлетик 220" клуб дээд түвшинд өрсөлдөхийн тулд үндэсний шигшээ багийн тоглогчдыг эгнээндээ нэгтгэсэн. Үндэсний шигшээ багийн ахлагч, хамгаалалтын ноён нуруу Д.Төрбат төвийн хамгаалтад үүргээ сайтар гүйцэтгэж, довтолгооны шугамын гол тоглогч Н.Наранболд шинэ клубтээ маш сайн идээшиж 15 гоол, 5 гоолын дамжуулалт өгч “Хүрхрээ үндэсний лиг”-ийн мэргэн бууч болов.
"Атлетик 220" амжилт гаргахын тулд дан ганц дотоодын хөлбөмбөгийн шилдгүүдээ цуглуулах бус Япон улсын иргэншилтэй Есүкэй Море, Чикара Таширо, Гожи Цужимару гэх мэт легионеруудтай маш өрсөлдөөнтэй улирлын онцлох баг болж чадсан. Үндэсний лигт анх удаа хүч үзсэн баг хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт гаргахад "Атлетик 220"-ийг хуучнаар "Контенинталь" байхаас нь тоглож ирсэн Г.Мөнхсайхан, Б.Жавхлан, Ч.Бат-Эрдэнэ, Б.Баттулга болон Б.Баттулгын хамгийн сайн хамтрагч А.Тэмүүжин нар хувь нэмрээ оруулсан гэдгийг дурдахгүй байхын аргагүй.
Дээд лигт шинээр дэвшсэн багуудын гол төлөв өөрчлөлт хийдэг хаалгачийн байрлал дээр Монгол улсын шигшээ багийн хаалгач Э.Мөнх-Эрдэнэ муугүй тоглолтыг үзүүлэн зургаан тоглолтод хаалгандаа гоол алдаагүй. Түүнээс гадна "Атлетик 220" дээд лигийн багаа гадны мэргэжилтний гарт бус дотоодын шилдэг дасгалжуулагчдын нэг П.Мөнхбатын мэдэлд өгсөн нь хамгийн нүдээ олсон шийдвэр байсан гэхэд хилсдэхгүй.
П.Мөнхбат дасгалжуулагч 2016 онд дээд лигт баг удирдах боломжоо алдаж байсан бол 2017 оны улиралд дээд лигийн шинэ цэрэг "Атлетик 220"-ын ахлах дасгалжуулагчаар ажиллан, “үндэсний лигт дэвшсэн эхний жилээ медаль авсан анхны баг” болголоо. "Атлетик 220"-ийн залуус улирлын эхэнд, эхний тавд орох зорилготой гэж байсан бол зорилгоо давуулан биелүүлж “Хүрхрээ үндэсний лиг”-ийн хүрэл медалийг энгэртээ гялалзуулсан. Ирэх жил илүү туршлагатай, гайхалтай хөгжөөн дэмжигчидтэй болох "Атлетик 220" "Хүрхрээ үндэсний лиг"-ийн бас нэгэн чимэг байх нь эргэлзээгүй юм.