“Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэл”-ийн холбооноос энэ сарын 23-ны өдрөөс цуглаан зохион байгуулж, хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдлээ.
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд 2017 он гарсаар цалингаа нэмэгдүүлэх тэмцлийг удаа дараа хийсэн. Харин өнөөдөр тэд Олон улсын валютын санд хандан хөтөлбөртөө нэмэлт өөрчлөлт оруулах тухай шаардлага хүргүүллээ.
Тодруулбал, “Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах” хэмээжээ. Шаардлагыг хүлээн авах албан ёсны эрх бүхий ажилтан байгаагүй улмаас холбогдох мэргэжилтэнд өгсөн юм.
Шаардлагын хариуг энэ сарын 13-ны дотор ирүүлэхгүй бол эмч нар бусад төрийн үйлчилгээний салбарын ажилтнуудтай нэгдэн ажил хаяж, эсэргүүцлээ илэрхийлэхээ мэдэгдлээ.
М.Сарнайцэцэг