БНАСАУ-ын хакерууд БНСУ-ын батлан хамгаалахын нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдийг хулгайлсан байж магадгүй гэж эх сурвалж мэдээллээ.
БНСУ-ын хэвлэлийнхний мэдээлснээр, Пхеньяны эсрэг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан АНУ болон БНСУ-ын дайны төлөвлөгөө тэргүүтэй нийт 235 гигабайт хэмжээ бүхий батлан хамгаалахын баримт бичиг үүнд багтсан байна. Умардын хакерууд өнгөрсөн оны дайны төлөвлөгөөг хулгайлсан гэдгийг Сөүлийн эрх баригч Ардчилсан намын хууль тогтоогч И Чол Хи анх мэдээлжээ.
Хэдий тийм боловч БНСУ-ын Батлан хамгаалах яам тайлбар өгөхөөс татгалзсан төдийгүй одоогоор мэдээллийг баталгаажуулаагүй байгаа юм. “Yonhap” агентлагийн мэдээлснээр алдагдсан материалуудын 80 орчим хувийг тогтоогоогүй байгаа аж. Гэхдээ БНСУ-ын тусгай хүчний төлөвлөгөө, батлан хамгаалахын зэр зэвсэг, тоног төхөөрөмжийн мэдээлэл байж болзошгүй гэж үзэж байна. Хэрэв дээрх мэдээлэл үнэн болох нь тогтоогдвол цахим халдлага хоёр улсын харилцаа хурцадмал байгаа энэ үед томоохон асуудал үүсгэж болзошгүйг ажиглагчид анхааруулж байна.
Б.Ариунболд