БНХАУ-ын Төв банкны тэргүүн Жоу Шиаочуань "Санхүүгийн зах зээлээ улам нээлттэй болгох хэрэгтэй" гэж дахин уриаллаа. Тэрбээр "БНХАУ энэ боломжоо алдвал шинэчлэл хийх санаачилга хэрэгжүүлэхэд илүү хүндрэлтэй болох"-ыг анхааруулсан байна. Тус улсын Төв банкны тэргүүнээр хамгийн урт хугацаагаар ажиллаж буй Жоу Шиаочуань санхүүгийн "Caijing" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "БНХАУ-ын эдийн засгийг улам нээлттэй болгоход шаардлагатай гурван хүчин зүйл"-ийг нэрлэжээ.
Үүнд, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, юанийн ханшийг зохих түвшинд тогтвортой хадгалах замаар зах зээлд суурилсан гадаад валютын ханшийн механизмыг хөгжүүлэх, мөн юанийн урсгалыг дэмжих зорилгоор хөрөнгийн хяналтаа султгах зэрэг арга хэмжээ багтжээ. БНХАУ нь юанийг олон улсын гол валют болгохыг эрмэлзэж байгаа ч дэлхийн хоёрдогч том эдийн засагтай тус улс валютын зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтдаа хязгаарлалт тавьсан хэвээр байгааг шинжээчид онцолж байна.
Үүнээс гадна энэ сарын сүүлээр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурал болно. Энэхүү хурлын товтой холбоотойгоор БНХАУ-ын Коммунист намын байнгын хорооны XVIII их хурал өнөөдөр Бээжин хотноо болох юм.
Н.Номин-Эрдэнэ