Японы гуравдагч том гангийн үйлдвэрлэгч "Kobe Steel" компани "Ажилтнууд нь нийлүүлсэн бүтээгдэхүүнийхээ хүчин чадал болоод ашиглагдах хугацааны мэдээллийг хуурамчаар үйлдсэн байсан" гэдгийг мэдэгдлээ. Нисэх онгоц, галт тэрэг, сансрын хөлөгт хөнгөн цагаан, зэсийн бүтээгдэхүүн нийлүүлдэг тус компанийн талаарх энэхүү мэдэгдэл олон улсыг хамрах төлөвтэй байна.
Нийт 200 гаруй компани “Kobe Steel”-ийн хэрэгт холбогдож магадгүй байгаа аж. Үүний дотроос "Toyota" болон "Honda Motor", мөн "Subaru" компани нийлүүлсэн материалыг нь бүтээгдэхүүндээ хэдийн ашигласан гэдгээ мэдэгджээ. Түүнчлэн "Hitachi" компанийн Их Британид экспортолсон галт тэрэгнүүд ч энэ асуудалд хамааралтай байгааг онцолсон байна.
"Kobe Steel" компани нийлүүлсэн эд ангиудаа эргүүлэн татаж, шинээр сольж өгөхөд 113 сая ам.долларын зардал гарч магадгүй гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Хэдий тийм боловч тус компани нэр хүндээ алдах, хууль зүйн хариуцлага хүлээх зэргээр үүнээс ч их хохирол амсаж магадгүй байгааг шинжээчид онцолж байна. Энэхүү мэдээлэл гарсны дараа дээрх компанийн хувьцааны ханш 22 хувиар уналаа.
Н.Номин-Эрдэнэ