Германы Сангийн сайдаар олон жил ажилласан Вольфганг Шойбле дэлхийн өрийн хэмжээ эрс дээшилж, төлөхөд эрсдэл үүсэж байгаа нь эдийн засагт гол бэрхшээл болно хэмээн анхаарууллаа. Дэлхийн хамгийн том эдийн засгуудын нэгийг найман жилийн турш хөдөлгөж ирсэн, Европын нэгдлийг эрхэмлэдэг энэ улстөрч Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа төв банкууд олон их наядыг зах зээл рүү шахсаны улмаас шинэ хөөсрөл үүсэх аюул нүүрлэснийг онцлов.
Түүнчлэн евро бүсийн тогтвортой байдал, ялангуяа хямралын дараа үлдсэн төлөгдөх боломжгүй зээлүүдэд сэтгэл түгшиж буйгаа илэрхийлсэн байна. Татварын тэгш байдлыг дэмждэг ноён Шойбле евро бүсийн өрийн хямралыг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэж, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэгчийн хувьд Грек зэрэг орнуудаас шүүмжлэл хүлээж байв. Гэвч түүнийг нэгдмэл Европыг дэмжигч, еврогийн давуу талыг сурталчлагч гэдгээр нь мэддэг.
Ноён Шойбле манай сонинд Брекситийн тухай ярихдаа “Бид Европт илүү мөнгө төлж байгаа гэсэн чалчигчдын үгэнд орсон нь гутамшигтай. Үүгээрээ тэд Европын интеграцчлалд ихээхэн хувь нэмэр оруулсан. Гэвч богино хугацаанд Британи хохирол хүлээнэ” хэмээв. Ноён Шойбле одоо Германы Бундестагийн спикерийн албан тушаалд очихоор бэлтгэж буй агаад шинэ парламентад Германы Альтернатив нам шинээр орж байгаа нь түүнийг түгшээж буй бололтой. Өнгөрсөн сарын сонгуульд альтернативчууд 12.6 хувийн дэмжлэг авсан нь гайхалтай явдал болсон. Даваа гарагт Европын орнуудын Сангийн сайд нарын уулзалтад сүүлийн удаа ирсэн ноён Шойбле ГАН-ын гэнэтийн амжилт Германы либерал ардчилалд онц нөлөө үзүүлэхгүй гэдгийг түншүүддээ нотлох бодолтой байна.
Тэрбээр “Герман улс үндсэрхэг үзлийн алдаагаа давтах боломж байхгүй. Гэхдээ ардчилал ба хууль дээдлэх ёс аюулд учирлаа гэж бодох шалтгаан алга” гэжээ. Гэхдээ Сангийн сайд асан дэлхий ертөнц шинэ хөөсрөлийг өөгшүүлэх эрсдэл оршсоор буйг онцолжээ. Энэ тухайд тэрбээр “Дэлхий даяар эдийн засагчид төлбөрийн асуудал улам ихээр хуримтлагдаж, улсын ба хувийн өр асар өссөнд сэтгэл түгшиж байна. Би ч мөн адил санаа зовж байгаа” хэмээсэн юм.
Урд өдөр нь ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард 2010 оноос хойш дэлхий ертөнц хамгийн сайн өсөлтийн үед ороод буйг тэмдэглэсэн. Гэвч “Хятадад зээлийн хэмжээ түргэн нэмэгдсэн, олон оронд өр хуримтлагдсан ба санхүүгийн зах зээлд эрсдэлийн түвшин хэт дээшилсэн зэргээс ирээдүйд аюул учирч болохыг сэрэмжлүүлсэн юм. Ноён Шойблегийн анхааруулга түүнчлэн Олон улсын зохицуулалтын банкнаас гаргасан төв банкуудын мөнгөний зөөлөн бодлого хөрөнгийн зах зээлийн үнийн хөөсрөлд түлхэж буй гэсэн таамагтай нийцэж байна. Тус банк өнгөрсөн сард зах зээл хямд зээлд хэт дассан тул бодлогын хүү нэмэгдвэл дэлхийн эдийн засгийг хямруулж болзошгүй хэмээн сануулж байв.
Ноён Шойбле цааш нь ярихдаа хэмнэлтийн бодлогыг дэмжин “Шуудхан хэлэхэд Англо-Саксон загварын санхүүгийн хатуу бодлого цаашдаа хэрэгжихгүй буюу төсвийн алдагдлыг сайн зүйл хэмээн тооцдог болох нь” хэмээн шүүмжиллээ. Тэрбээр нэгдсэнээс хойш дотоодын хэрэглээ, хөрөнгө оруулалт өсөж, ажилгүйдэл багассан Германы эдийн засгийн одоогийн цэцэглэлт төсвийн алдагдлаас зайлсхийх журмыг хатуу мөрдөх бодлого зөв болохыг гэрчилж байна хэмээв. Түүний удирдлага дор тус улс 2014 оноос эхлэн төсвийн тэнцвэрийг хадгалж ирсэн билээ. “Британичууд Германы капитализмыг үргэлж шоглодог байсан” хэмээн хэлсэн нь Германы зөвшилцөлд тулгуурласан нийгмийн зах зээлийн загварыг Англо-Америкийн чөлөөт зах зээл, зохицуулалтыг багасгах хандлагад сөргүүлэн тавьсан байна.
“Гэвч хямрал үүссэн орнуудаас илүүтэй нийгмийн зах зээлтэй эдийн засгууд санхүүгийн хямралыг үр ашигтай давж гардагийг бид харлаа” гэж тэрбээр дүгнэсэн юм. Германы сайд асан түүнчлэн евро бүсийг шинэчлэх Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны санаачилгыг өндөр үнэлжээ. Түүний хэлснээр нэг мөнгөн тэмдэгтийн бүсийн гол зорилт бол “Эрсдэлийг бууруулж, Европын холбооны улсуудын банкны тэнцлийг авч үзэх ёстой” аж. Ноён Шойбле төгсгөлд нь “Хэрэв эдийн засгийн шинэ хямрал тулгарвал бид илүү бэлтгэлтэй байх ёстой. Одоогийнх шиг эдийн засгийн эерэг цаг үе олон тохиолдохгүй” хэмээн санууллаа.
Гай Чазан