Монголын спортын түүхэн дэх хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болох “Хүрхрээ үндэсний лиг” гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдахад “Дэрэн” клуб хоёр дахь удаагаа “Шударга тоглолттой баг”-аар /Fair play awards/ шалгарав. Серб дасгалжуулагч Воеислав Бралушичаар удирдуулсан “Дэрэн” клуб маш өрсөлдөөнтэй өнгөрсөн 2017 оны улиралд муугүй тоглолтоо үргэлжлүүлж, 2016 оныхоос нэг байр ахиж чадлаа.
Хэдийгээр дөрөвдүгээр байрт орсон ч “Дэрэн” “Хүрхрээ үндэсний лиг”-ийн хамгийн бага гоол алсдан гурван багийн /Эрчим, УЛаанбаатар сити, Дэрэн 15 гоол алсдан/ нэг юм. Мөн 2015 оноос тодруулах болсон “Шударга тоглолт баг” хоёр дахиа тодров. 2015 онд Дэрэн авч 2016 онд мөн дээгүүр өрсөлдсөн бол энэ жил хоёр дахиа авав. Тэд улирлын 18 тоглолтдоо ердөө 23 шар хуудас хүртсэн нь хамгийн их хуудас хүртсэн “Хангарьд”-аас 24 шар 5 улаан хуудсаар бага үзүүлэлт юм.
“Дэрэн” хамгаалалт “Хүрхрээ үндэсний лиг”-ийн хамгийн чадварлаг хамгаалагчдаас бүрдсэн гэхэд хилсдэхгүй. Учир нь Монгол улсын үндэсний шигшээ болон залуучуудын шигшээ багийн О.Мөнх-Оргил, Д.Билгүүн, Н.Нармандах, Б.Ууганбат нар бүрдүүлээд зогсохгүй М.Жансерик, А.Тэмүүжин хагас хамгаалалт, довтолгоонд өөр өөрсдийн үүргээ сайн биелүүлсэн. Мөн багийн 50% гэгддэг хаалгач Милош Рнич, аварга авсан “Эрчим”-ийн хаалгач Б.Ариунболдтой ижил 7 тоглолтод хаалгаа хуурай маналаа. Шигшээ багийн тоглогчдоос бүрдсэн “Дэрэн” тогтмол тоглолтоо жил бүр үзүүлсээр байх аваас, үндэсний лигт амжилт үзүүлнэ гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.