Хоёр жилийн өмнө тамхи татаж байгаад өөрөөс нь мөнгө зээлэхийг гуйсан найзуудаасаа залхсан Ч.Анар мөнгө зээлдэг үйлчилгээг аппликейшн болгохоор шийджээ. LendMN хэмээх түүний санаачилсан аппликейшн өнөөдөр Хойд Азид мобайл суурьтай, бага хэмжээний мөнгө зээлэх үйлчилгээг нэвтрүүлсэн юм.
2016 оны дөрөвдүгээр сард нэг сая ам. долларын анхны санхүүжилт босгож чадсан тэд өнгөрсөн наймдугаар сард Монгол болон Японы хөрөнгө оруулагчдаас дөрвөн сая ам. доллар босгосноор компанийнх нь зах зээлийн үнэлгээ 30,8 сая ам. доллар болжээ.
Хөрөнгө оруулагчдынх нь дунд Японы парламентийн гишүүн асан Таками Юүичи, хөрөнгө оруулагч Сатоши Мацүмото нар багтах бөгөөд Монголын гарааны бизнесийн салбарын анхдагчдын нэг, TechStars-ын Зүүн Өмнөд Ази хариуцсан захирал Д.Бат-Октябрь зөвлөхөөр нь ажиллаж байсан юм.
Компани сүүлд орж ирсэн хөрөнгө оруулалтаа Филиппин, Японд Blockchain технологи хөгжүүлж, арван хоёрдугаар сард ICO/цахим валютаар олон нийтээс санхүүжилт босгох/ хийхээр төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: Forbes