“Улаанбаатар” олон улсын есдүгээр кино наадмын хүрээнд Монголын кино уран бүтээлчдийн олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, кино бүтээлээ олон улсад түгээхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Кино яармаг”-ийг өнөөдөр Монгол Контент ХХК-ийн байранд зохион байгуулах гэж байна.
Олон улсын кино зах зээлд Монголын киног түгээн борлуулах үйл ажиллагааг явуулдаг компаниуд, контент үйлдвэрлэгчид, кино уран бүтээлчдийн нэгдлийн төлөөллүүд, оюуны өмчийн хууль эрх зүйн мэргэжилтнүүд дэлхийд гарах сонирхолтой Монгол кино бүтээлүүдтэй танилцаж дараах сэдвүүдээр мэргэжлийн зөвлөгөө өгөх болно.
Үүнд :
• Кино уран бүтээлийг монголд болон олон улсад борлуулах, гэрээ байгуулах
• Кино жүжигчдийг олон улсын кинонд санал болгох
• Олон улсын кино наадмуудын талаарх мэдээлэл өгөх
• Кино уран бүтээлийн эрхийг хамгаалах, оюуны өмч хамгаалал, гэрээ хэлэлцээр хийх
Кино маркет өнөөдөр 09:00-18:00 цагт Монгол Контент компанийн байранд (Хуучнаар Марс худалдааны төв) болох ба олон нийтэд нээлттэй тул сонирхсон уран бүтээлчдийг идэвхтэй ирж оролцохыг урьж байна.
Хамтран зохион байгуулагч: Монгол Контент ХХК, “Дижитал агуулга” ХХК