Олимпын наадмыг зохион байгуулагчид олон нийтийн сонирхлыг татах зорилгоор нээлтийн үзүүлбэр, тэр тусмаа бамбар асаах алдартны нэрийг нууцалдаг нь бичигдээгүй хууль. Риогийн олимпын нээлт болохоос өмнөхөн Бразилын болон Барууны хэвлэлүүд бамбар асаах тамирчнаар хөлбөмбөгийн хаан гэгдэх Пеле, нэрт теннисчин Густаво Куэртен нарыг нэрлэж байлаа.
Гэвч хэвлэлийнхний таамаг бага зэрэг зөрж, Афины олимпын хүрэл медальт марафонч Вандерлей де Лима бамбарын буухиаг Куэртенээс хүлээн авч их л энгийнээр асаав. Хэдий де Лима даруухан марафонч ч гэлээ түүнийг Бразилын ард түмэн олимпын аваргын дайтай хүндэлдэг нь эл шийдвэрээс тод харагдсан юм. Вандерлей де Лима гэж хэн бэ, яагаад олимпын аваргын хэмжээний нэр хүндтэй вэ гэдэг талаар товчхон танилцуулъя.
2004 оны наймдугаар сарын 29. Афины олимпын наадмын сүүлчийн өдөр. Олимпын өлгий нутаг Грекийн бахархал болсон марафон гүйлтийн уралдаан өндөрлөх шатандаа ороод байв. Барианд орохоос 4.35 миль дутуу байхад буюу 35 дахь километр хүртэл Бразилын гүйгч Вандерлей де Лима итгэл төгс тэргүүлж байлаа. Гэтэл үзэгчдийн дундаас хачин хувцасласан нэгэн эр зам дээр гарч ирээд түүнийг хүзүүдэн унагах нь тэр. Спортын тэмцээн уралдааныг санаатайгаар бусниулж, нэрд гарах гэсэн оролдлого хийдгээрээ алдаршсан Корнелий Хоран хэмээх ирланд нөхрийн халдлагад тэрбээр өртсөн аж.
Хоран бол 2003 оны “Формула-1”-ийн Британийн гран при, 2006 оны хөлбөмбөгийн ДАШТ зэрэг томоохон тэмцээн уралдааныг бусниулж явсан зартай этгээд. Энэ үйл явдал үзэгчдийн дундаас Поливиос Коссивас хэмээх грек залуу де Лимад туслан уралдааны замд нь гаргатал хориод секунд үргэлжилжээ. Харамсалтай нь Бразилын түүхэнд анхны марафон гүйлтийн олимпын аварга төрөх учиргүй байж. Гүйлтийн хэмнэлээ алдсан Вандерлей урдаа Италийн СтеЕфано Балдини (2:10:55), АНУ-ын Мебрахтом Кефлезиги (2:11:29) нарыг алдаж 2:12:11 амжилтаар хүрэл медаль хүртсэн түүхтэй.
Энэ мөчөөс хойш Вандерлейгийн амьдралд багагүй өөрчлөлт гарч, дэлхий дахинаа танил болов. Тодруулбал, уралдааны дараа ОУОХ түүнд Пьер де Кубертений нэрэмжит “Sportsmanship” медалиа гардуулсан бол Бразилын ҮОХ де Лимаг оны шилдэг тамирчнаараа тодруулсан юм. Мөн “Афин-2004”-ийн элсний волейболд аваргалсан нутаг нэгт Эмануэль Рего түүнд алтан медалиа бэлэглэж байв. Гэвч Вандерлей авахаас татгалзжээ.
Ийнхүү дөрвөн жилийн өмнө олимпод түрүүлэх боломжоо шударга бусаар алдаж байсан бразил эр азгүй тохиолдлоор “Бээжин-2008”-ын эрхээ ч авч чадсангүй. Учир нь олимпын эрх олгох тэмцээнүүдэд тааруухан уралдаж нийлбэр оноогоор улсдаа дөрөвдүгээр байрт явж байсан (IАAF Бразилд марафоны гурван эрх л олгожээ) тэрбээр Прагад болсон сүүлчийн тэмцээнд гэмтлийн улмаас оролцоогүй аж. Бразилаас эл эрхийг Марилсон Гамес, Хосе Телес, Фрэнк Калдейра нар авсан байна. Ийнхүү де Лима хоёр олимп дараалан азгүйтжээ.
Төгсгөлд нь түүний товч танилцуулгыг хүргэе. Вандерлей Кордейру де Лима 1969 оны наймдугаар сарын 11-нд Бразилын Крузейро хотноо төрсөн. Найман настайгаасаа л ажил хийн амьдралын хатуу хөтүүг хангалттай амсаж, тэсвэр тэвчээр суусан нь сайн тамирчин болоход нь нөлөөлсөн бөгөөд “Афин-2004” олимпоос хүрэл, 1999 оны Виннипегийн, 2003 Санта Домингогийн олон улсын тэмцээнээс тус тус алтан медаль хүртжээ.
Хувь хүнийх нь тухайд гэвэл тэрбээр маш тайван, уужуу сэтгэлтэй нэгэн. Корнелийгийн тэнэг үйлдлийн золиос болсныхоо дараа “Түүний гэнэтийн довтолгоонд үнэхээр балмагдсан. Гол зорилго намайг хорлох явдал байсан гэж бодохгүй байна. Хэдийгээр Хоран намайг гэмтээгээгүй ч гүйлтийн хэмнэлийг маань алдагдуулсан. Гэхдээ заавал түрүүлэх байсан гэж батлан хэлж чадахгүй нь. Юутай ч олимпоос медаль авсандаа үнэхээр баярлаж байна” гэж ярьжээ. Харин Корнелий Хоран нэр хүндтэй том тэмцээнүүдийг бусниулж байсан удаа дараагийн оролдлогынхоо “шанд” шоронд нэг жил сууж, 3000 еврогоор торгуулсан гэдэг.