Хүйтэн дайн үнэн хэрэгтээ дуусаагүй. Одоо цахим ертөнцөд үргэлжилж байгаа гэж үздэг хэсэг бий. Нью Йорк Таймст нийтэлсэн мэдээлэлд Израйлийн Засгийн газрын хакерууд 2015 онд Касперскийгийн сүлжээнд нэвтэрч Оросын Засгийн газрын хакерууд Америкийг тагнаж байхыг үйлдэл дээр нь барьсан гэжээ.
Нэг үгээр бол Оросууд Америкчуудыг, Израйлчууд Оросуудыг, харин Америкчууд бүгдийг нь тагнадаг гэсэн үг юм. Хэрээ, хэрээнийхээ харыг гайхна гэдэг шиг л.
Хэдийгээр бүгд л бие биенийгээ тагнаж, чагнаж байдаг гэдэг нь шинэ зүйл ч биш, нууц зүйл ч биш боловч яг одоо Касперский Лаб олон улсын тагнуулын ажиллагаа явуулсан хэрэгт голлох үүрэг гүйцэтгэж байсан гэж Америкийн эрх баригчид буруутгаж, харин Касперский түүнийг нь үгүйсгэж байгаа.
Харин сүүлийн үеийн мэдээллүүдтэй холбогдуулан дотооддоо ямар нэгэн асуудал байгаа эсэхийг шалгаж эхэлсэн гэсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Уолл Стрийт Журналд Оросын тагнуулууд Касперский антивирусийн программын тусламжтай Америкийн Үндэсний Аюулгүй байдлын агентлагийн тун чухал мэдээллүүдийг хулгайлсан гэх нийтлэл гарсан юм.
Энэхүү үйл явдал үнэн байлаа ч гэсэн Уолл Стрийт Журналд гарсан нийтлэлд Касперский үнэхээр холбоотой гэдгийг нотлох баримт хангалттай байгаагүй аж.
Нью Йорк Таймст гарснаар Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг Израйлийн талаас мэдээлэл авсны дараа шууд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.
Ингээд 2015 оны дундуур Касперский Лаб өөрсдийнх нь сүлжээнд халдсан болохыг илрүүлсэн бөгөөд Америк, Израйлчуудын хамтран хөгжүүлсэн Стакснет байсан гэж мэдэгдэж байсан удаатай.
Стакснет нь Ираны цөмийн хөтөлбөрийг бусниулах зорилгоор 2010 онд нэвтрүүлсэн хортой код юм.
Үүний дараа Америкийн Дотоодыг аюулаас хамгаалах алба Касперскийгийн программыг Засгийн газрын компьютерт ашиглахыг хориглосон шийдвэр гаргажээ.
Дөнгөж өнгөрсөн сард АНУ-ын Үндэсний тагнуулын хорооноос Оросын тагнуулын алба Касперский Лабын бүх мэдээллийн сан болон эх кодод хандах эрхтэй байдаг гэсэн нууцлалын зэрэгтэй мэдээллийг олон нийтэд дэлгэсэн юм.
Харин Касперский Лабыг үүсгэн байгуулагч Евгений Касперский “Бид дэлхийн ямар ч орны засгийн газарт тагнуулын ажиллагаа явуулахад нь тусалж байсан удаагүй” гэж мэдэгджээ.
Гэхдээ сүүлийн үеийн мэдээллүүдтэй холбогдуулан дотооддоо ямар нэгэн асуудал байгаа эсэхийг шалгаж эхэлсэн гэсэн байна.
Одоогийн байдлаар Касперский үнэхээр ямар нэгэн буруутай үйл ажиллагаа явуулсан эсэх нь тодорхойгүй хэдий ч Америкийн шүүхэд Израйлийн тагнуулын албанаас авсан баттай мэдээлэл ирж магадгүй юм.
Тэгэхээр Касперский үнэхээр мэдэж байсан уу, эсвэл хэн нэгэн мэдэгдэлгүйгээр тэднийг ашигласан уу, гэх шинэ асуудал ч үүсэж магадгүй.
Эх сурвалж: TheHackerNews