“Kincora Copper” компани нэгж тус бүрийг нь 0.33 канад доллараар үнэлсэн хувьцааг хаалттай хүрээнд гаргаж, хоёр дахь ээлжийн санхүүжилтээ амжилттай босголоо. Европын сэргээн босголт хөгжлийн банк “Kincora Copper”-д 1.4 сая канад долларын хөрөнгө оруулж, тус компанийн 6.16 хувийг эзэмшихээр болсон байна. “Kincora Copper” компани өнгөрсөн хоёр сарын хугацаанд 68.8 сая ширхэг хувьцаа арилжиж, нийт 5.9 сая канад долларын хөрөнгө босгоод байгаа ажээ.
Европын сэргээн босголт хөгжлийн банк нь Монгол Улсын уул уурхайн салбарын томоохон хөрөнгө оруулагчдын нэгд тооцогддог юм. “Kincora Copper” компанийн Гүйцэтгэх захирал Cэм Cпрингийн мэдэгдсэнээр "Нэмэлт санхүүжилт хайгуулын ажлыг эрчимжүүлэх, цар хүрээгээ тэлэхэд зарцуулагдах” юм байна. Тус компани сүүлд Баян тал талбайн ойролцоо байрлах хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл авсан бөгөөд энэ хэсэг нь “Оюу Толгой”-ийн бүслүүрт багтаж байгаа учир үүнтэй дүйцэхүйц хэмжээний нөөц олдох магадлал өндөр гэж дүгнэж байна.
Э.Эрдэнэтуяа