Каталончууд Испаниас салан тусгаарлах баримт бичигт гарын үсэг зурснаас нэг өдрийн дараа Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой Парламентдаа хандан мэдэгдэл хийлээ. Тэрбээр"Испанийн хуулийг хүндэтгэхийг Каталоны эрх баригчдаас хүссэн төдийгүй албан ёсоор салан тусгаарлаж буйгаа зарласан эсэхээ тав хоногийн хугацаанд тайлбарлах" хүсэлт тавьжээ. Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой "Испанийн Засгийн газар салан тусгаарлаж буйгаа зарласан эсэхээ баталгаажуулах албан ёсны хүсэлтийг Каталоны эрх баригчдад хүргүүлсэн. Энэ шийдвэр нь нөхцөл байдлыг тодорхой болгоход чухал нөлөөтэй.
Хэрвээ Каталоны Ерөнхийлөгч хуульд хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлбэл энэ нь тогтворгүй, хурцадмал байдалд цэг тавих болно. Энэ бол хүн бүрийн хүсэж буй зүйл. Өөрөөр хэлбэл энэ нь Каталонд өрнөж буй одоогийн нөхцөл байдлыг дуусгавар болгох гэсэн уриалга юм" гэж мэдэгджээ. Мөн "Ардчилсан үндсэн хууль болон хууль зөрчсөн үйлдлийг нэг дор хамтатгаж болохгүй" гэж үзэж буйгаа тэрбээр илэрхийлсэн байна. Үүгээрээ Каталоны хямралд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхээс татгалзаж буйгаа мэдэгджээ. Ингэснээр Каталоны Ерөнхийлөгч Карлес Пуигдемон орон нутгийн цагаар ирэх долоо хоногийн даваа гараг хүртэл шийдвэрээ тунгаахаар боллоо.
Харин Каталоны Үндэсний Парламентын хэвлэлийн төлөөлөгч Карлес Кампузано яриа хэлэлцээ хийх хүсэлтийг Испанийн Ерөнхий сайд Мариано Рахойд тавьжээ. Энэ нь аль аль талдаа ашигтай байдлаар асуудлыг шийдвэрлэх сүүлийн боломж байж магадгүй гэж тэрбээр үзэж байна. Хэдий тийм боловч каталончуудыг хууль бус үйлдлээ үргэлжлүүлсээр байвал яриа хэлэлцээг хойшлуулсаар байх болно гэж Испанийн Засгийн газар мэдэгдээд байгаа юм.
Б.Ариунболд