Олон Улсын Валютын Сан дэлхийн санхүүгийн тогтвортой байдалд богино хугацааны эрсдэл бага байна гэж дүгнэлээ. Хэдий тийм боловч урт хугацааны эрсдэлүүд нэмэгдсээр байгааг анхааруулсан байна. Чинээлэг улс орнуудад бодлогын хүү маш доогуур түвшинд байгаа нь хөрөнгө оруулагчдыг ашгаа нэмэгдүүлэх арга зам хайхад хүргэж байна. Энэ хэрээр тэд илүү өндөр эрсдэл хүлээхээс өөр аргагүй болж байгааг Олон Улсын Валютын Сан тайлбарлажээ.
Харин Олон Улсын Валютын Сангаас гаргадаг дэлхийн эдийн засгийн төлөвийн гол бүрэлдэхүүн хэсэг болох дэлхийн эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа нь санхүүгийн зах зээлийн богино хугацааны эрсдэлийг бууруулах гол хүчин зүйл болж байна. Улс орнуудын эдийн засгийн өсөлт улам сайжрахын хэрээр иргэд, аж ахуй нэгжүүд зээлээ төлөх хэмжээнд хангалттай орлого олох нөхцөл бүрдэнэ. Үүний зэрэгцээ санхүүгийн зах зээлд итгэх итгэл нэмэгдэнэ гэдгийг шинжээчид онцолж байгаа юм.
Н.Номин-Эрдэнэ