Японы автомашин үйлдвэрлэгч Toyota корпораци 2025 он гэхэд Японд борлуулах загварынхаа тоог хоёр дахин бууруулж, эрчимтэй багасаж буй зах зээлд илүү нэр хүндтэй загваруудаа хадгалж үлдэх бодлого баримтлахаар болжээ.
Өнөөдрийн байдлаар компани Японы зах зээлд нийт 62 загварын автомашин нийлүүлж байгаа бөгөөд Prius, Aqua зэрэг алдартай загваруудаас гадна Premio мэтийн хэрэглэгч багатай загварууд ч бий.
Японы хүн амын насжилт нэмэгдэж, залуу үеийнхэн машин эзэмших сонирхол байхгүй болж эхэлснээр автомашины зах зээл хумигдаж эхэлжээ.
Шинэ төлөвлөгөөний дагуу компани өөрсдийн нөөц бололцоогоо илүү үр дүнтэй ашиглаж болно гэж үзэж байгаа аж. Компанийн төлөөлөгч Акико Кита “Бид одоо жилд ойролцоогоор 1,6 сая автомашин борлуулж байгаа бөгөөд энэ тоогоо барих зорилготой байна” гэжээ.
Эх сурвалж: Reuters