Бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн жилээс 5.8 хувиар өсчээ


2017-10-12 13:50 GMT+8

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өнгөрсөн сараас 0.2, өмнөх оны мөн үеэс 5.8 хувь өссөн байна гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Ийнхүү өсөхөд төмс хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг, мах зэрэг нь голчлон нөлөөлжээ. Харин үйлчилгээний тухайд тээврийн хэрэгсэл, цахилгаан болон хийн түлш, боловсролын үйлчилгээ, орон сууц, цахилгааны үнэ өсчээ.

Улсын хэмжээнд Ховд, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотод хамгийн өндөр өсөлт үзүүлжээ.

Тэр дундаа Улаанбаатар хотын хувьд үнийн өсөлт өнгөрсөн жилээс 6.6 хувиар өссөн байна.

Улаанбаатар хотод өнгөрсөн сард 344 нэрийн бараа, үйлчилгээний 23.3 хувийнх нь үнэ өссөн бол 13.4 хувийнх нь буурчээ. Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 47-ийн үнэ нэмэгдсэн байна.

Эх сурвалж: ҮСХ

GoGo Facebook Хуудас
 
 
Багш нарын ажил хаялтыг та дэмжиж байна уу?
Нийт 3109 санал өгсөн байна.

Дээшээ