Голомт банк Монгол улсад анх удаа "Дижитал шилжилт" конференцийг зохион байгууллаа

Бизнес мэдээ

2017-10-12 14:19 GMT+8

Дэлхий нийтэд технологийн боломж өдрөөр бус цаг, минутаар хувьсан өөрчлөгдөж, төр засаг, нийгэм, бизнесийн бүхий л салбарт Дижитал шилжилтийн эрин үе эхэлжээ.

Энэ цаг үед Монгол Улсын төр болон хувийн хэвшил ямар түвшинд байгааг тодорхойлж нэг ойлголттой болох, үйлчилгээ, үйл ажиллагааг дижиталчлах замаар хялбарчлах ямар гарц байгааг тодруулах, бизнесийн цоо шинэ боломжуудыг нээх,  тэргүүн туршлага солилцох, шийдлийг олох зорилгоор Голомт банк, Стартап Терминал, Харилцаа Холбооны Зохицуулах хороотой хамтран, Монгол Улсад анх удаа "ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ"  конференцийг зохион байгууллаа. 

Тус арга хэмжээний үеэр дижитал шилжилтэд үзүүлэх төрийн оролцоо, дижитал бизнес, маркетинг, борлуулалт, финтек болон үүнийг үүсгэх суурь болж буй технологиийн шийдэл, мэдээллийн аюулгүй байдлын асуудал, дижитал шилжилтийн харилцагчдад үзүүлэх үр дүн зэрэг өргөн сэдвийг төрийн агентлагууд болон бизнесийн бүх салбарын топ компаниудын төлөөлөл, энэ чиглэлийн экспертүүд хөндсөн юм.

Голомт банкны хувьд цахим банкны үйлчилгээ, үүний дараа онлайн банкны үйлчилгээг Монгол Улсад анхлан нэвтрүүлж байсан бол эдүгээ орчин үеийн дэвшилтэд технологид суурилсан дижитал банкны бизнес загварыг амжилттай хэрэгжүүлж эхэлж байна.

Үүний үр дүнд хөдөө хээр, хот суурин газар гээд иргэн хаана байгаагаасаа үл хамааран Голомт банкны харилцагч болох, үйлчилгээг авах боломжтой болсон юм.

Цаашлаад Голомт банкны хувьд дижитал шилжилтийг дан ганцаараа хийх биш төр болон бусад бүх салбарын бизнесийн байгууллагууд, нийт харилцагчидтайгаа хамтран хийж, оролцогч тал бүрийн хувьд цаг хугацаа, зардал хэмнэх зорилго тавьж, Монгол улсын хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.

Цаашид тус арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд өмнөх жилийн төлөвлөлт, зорилтуудын үр дүнг хэмжиж, ирэх жилийн зорилтоо тодорхойлсон олон улсын түвшний конференц болгохоор зохион байгуулагчдын зүгээс зорьж байна. 

GoGo Facebook Хуудас
 
 
Багш нарын ажил хаялтыг та дэмжиж байна уу?
Нийт 3109 санал өгсөн байна.

Дээшээ