Энэ долоо хоногийн амралтын өдрүүд буюу аравдугаар сарын 14, 15-нд Монголд байгаа шилдэг автомашин, мотоциклийн “Ub auto tuning-2017” шоу Наадам центрт болно.
Шоунд манай улсад байгаа хамгийн үнэтэй, ховор, содон, хэв маягийг нь өөрчилж тоноглосон 200 автомашин, мотоцикл оролцоно. Тус арга хэмжээ нь бямба гарагт 10:00-18:00, ням гарагт 10:00-16:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
“Toyota Crown” машиныг дуудлагаар худалдах бөгөөд эхлэх үнэ нь 100 ам.доллар
“Энэ шоуг гурван жил тутам зохион байгуулдаг бөгөөд жилийн жилд хүрээгээ тэлсээр байна. Манай шоунд хэв маягийг нь өөрчилж тоноглосон машинуудаас гадна дэлхий дахинд цөөн хувиар үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн машинууд оролцдогоороо бусад автомашины шоунуудаас онцлогтой” гэж Дрифт нэгдэл холбооны ерөнхий шүүгч Д.Баттүвшин хэллээ.
Энэ сонирхолтой шоуг “Тэнгэрийн Модун ТББ”, “ M77 авто клуб, спорт машин сонирхогчдын холбоо” хамтран зохион байгуулж байна.
Шоуны үеэр “Toyota Crown” машиныг дуудлагаар худалдах бөгөөд эхлэх үнэ нь 100 ам.доллар.
Зохион байгуулагчид шоунд бүх насныхан оролцох боломжтой учраас хүүхдүүд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд гэсэн ангиллаар тэмцээн явуулахаар төлөвлөжээ.
Тасалбарын үнэ том хүн 10 мянган төгрөг бөгөөд арваас доош насны хүүхэд үнэ төлбөргүй. Тасалбарыг “Наадам центр”-т худалдана.
Б.Цэрэнханд