Хэрэв та ямар нэг хэмжээгээр согтууруулах ундаа амсдаг бол өөрийгөө донтолтын ямар түвшинд яваагаа мэдэж аваарай. Энэхүү богино хугацааны сорилд “Тийм”, “Үгүй” гэж хариулахад л хангалттай.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Донтолтын эмгэг судлалын клиникийн их эмч Анагаах ухааны докторант С.Мөнхтуяагийн энэхүү сорилд анхаарал хандуулахыг хүсье.
АСУУЛТ: 1 Танд архиа багасгах юмсан гэх бодол төрж байв уу. “Ядаж ажлын өдрүүдэд уухаа больё. Багасгая” гэсэн шийдэлд хүрч байсан уу.
АСУУЛТ: 2 Архинаас болж анд найз, гэр бүлийнхэн тань сануулга өгч, зэмлэж байсан уу? Жишээ нь найз тань “Уг нь чи сайн залуу. Энэ архинаас болоод надад өгсөн амлалтаа биелүүлээгүй шүү дээ” гэх үгийг эргэн тойрноосоо цөөнгүй удаа сонсож байсан бол…
АСУУЛТ: 3 Архины асуудлаас гэмшиж байв уу? Уусан үедээ өөрийн мэдэлгүй харилцааны асуудал гаргаж түүндээ гэмшсэн үү гэсэн үг.
АСУУЛТ: 4 Архи уусны маргааш бие чинь тавгүйцдэг үү. Энэ нь хордлогод орох, шартах зэргээр үүсдэг. Уусны маргааш шартахыг бид “Зуун зарааг зулзагатай нь залгих” гэж нэрлэдэг. Маш таагүй байдлыг маш оновчтой зүйрлэсэн байгаа биз. Өөрөөр хэлбэл ийм байдалд ордог уу, Түүнийгээ архиар засдаг уу гэсэн санаа. Зарим хүн таагүй байдалд орсноо мэдэхгүй, маргааш нь үргэлжлүүлж уудаг. Тийм байдалд ордог уу?
Эхний хоёр асуултад та 1-2 удаа “Тийм” гэж хариулбал “ТА АРХИ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭГЧ БАЙЖ БОЛЗОШГҮЙ”. Ийм тохиолдолд долоон хоногт уух хэмжээгээ багасгах шаардлагатай.
2-3 хүртэлх асуултад “Тийм” гэж хариулбал “ТА АРХИ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭГЧ” юм. Ийм үед өрхийнхөө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Өрхийн эрүүл мэндийн эмч нар анхан шатны тусламжийг үзүүлэх чадвартай байх ёстой. Манайхаас өрхийн эмч нарт давтан сургалтуудыг явуулдаг.
Дөрвүүлэнд нь “тийм” гээд хариулбал "АРХИНД ДОНТОХ ЭМГЭГТЭЙ" гэсэн үг. Яаралтай эмчлүүлэх хэрэгтэй гэсэн үг. Ийм оношийг авчихсан хүн дүүргийн эрүүл мэндийн төв дэх сэтгэц, наркологийн эмч нарт хандана. Эсвэл манайд ирж зөвлөгөө авна. Манайх ажлын өдрүүдэд 09.00-15.00 цаг хүртэл үнэгүй зөвлөгөө өгдөг.
“Хэтрүүлэн хэрэглэгч байж болзошгүй” гэсэн төрөлд багтсан хүн өөрийгөө азтайд тооцох хэрэгтэй. Учир нь засал авахад хамгийн амархан үе нь тэр юм. Заавал бие махбодио өвчлүүлэхгүйгээр архинаас өөрийгөө хамгаалж чадна гэсэн үг.