Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны есдүгээр сарын байдлаар 34.9 мянгад хүрсэн бөгөөд үүний 72.6 хувь нь бүртгэлтэй ажилгүй, 27.4 хувь нь ажилтай боловч өөр ажил хайж буй иргэд байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн
- 45 хувь нь бүрэн дунд ,
- 32.5 хувь нь дипломын болон мэргэжлийн,
- 5.8 хувийг суурь,
- 5.3 хувийг тусгай мэргэжлийн дунд,
- 2.9 хувийг бага,
- 1.4 хувийг боловсролгүй,
- 1.3 хувийг магистр болон түүнээс дээш боловсролтой иргэд эзэлж байна.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 60.1 хувь нь 15-34 насны залуучууд эзэлж байна. Өмнөговь, Говьсүмбэр, Орхон, Төв, Говь-Алтай, Ховд, Сэлэнгэ, Дундговь, Архангай, Дорнод, Сүхбаатар, Увс, Дорноговь аймагт энэ үзүүлэлт улсын дунджаас их байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеийнхээс буурчээ.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад нийт 58.5 мянган иргэн шинээр бүртгүүлснээс 13 мянга нь ажилд зуучлагдан орсон байна.
Эх сурвалж: ҮСХ