2017.10.12 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР


2017-10-12 18:00 GMT+8
  • “Улаанбаатар” олон улсын есдүгээр кино наадмын хүрээнд Монголын кино уран бүтээлчдийн олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, кино бүтээлээ олон улсад түгээхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Кино яармаг”-ийг өнөөдөр “Монгол Контент” ХХК-ийн байранд боллоо.
  • Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ баасан гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг дүүргийн хэмжээнд зохион байгуулна.
  • БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж  байгаа Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажил Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газар чөлөөлөх асуудлаас шалтгаалан саатаад байна.
  • Ажил горилогчийн ТӨРСӨН НУТАГ ЯМАР НӨЛӨӨТЭЙ вэ?
  • Хүүхдийн хүмүүжил, боловсрол, эрүүл мэндэд зориулсан maamuu.mn сайт хүүхдүүд хамт тоглосноор нэг нэгнийхээ үгийг сонсох харьцаанд суралцдаг тул энэ үед юу анхаарах талаар мэдээллийг онцолжээ.
  • Хяналтын цэгт ажиллаж байгаа  алба хаагч нар нь  2017 оны 10 дугаар сарын 2-ноос 10-ны өдөр хүртэлх 7 хоногийн  байдлаар 5010 хүн, 18173 тээврийн хэрэгслийг шалгаж,  гэмт хэрэг 1,  эрэн сурвалжлагдаж байсан  этгээд 2-ийг илрүүлэн саатуулж  2991 зөрчилд холбогдох 2915 хүнийг 73,625,000 төгрөгөөр торгож, 30 тээврийн хэрэгслийг түр саатуулжээ.
  • Энэ оны эхний есөн сарын байдлаар татварын нийт орлого 4.4 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 24.9 хувиар өссөн бөгөөд онцгой албан татварын орлого буурсан хэдий ч орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, гадаад үйл ажиллагааны орлого, нийгмийн даатгалын орлого, татвар, төлбөр хураамжийн орлого тус тус өссөн нь нөлөөлжээ.
  • Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн аж ахуйн нэгж байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэдгийг Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
  • Авлигатай тэмцэх газраас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2015, 2016, 2017 онд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил байдалтай танилцсан бөгөөд нэлээд зөрчил илэрсний дунд өндөр төлбөртэй сургууль, цэцэрлэгт хувьсах зардал өгч буй нь буруу гэж үзжээ.
  • "Бидний цөөхөн Монголчууд" төслийн хамт олон баруун хязгаар Баян-Өлгий аймагт нутаглах С.Уатхан гуайнхаар зочилсон тэмдэглэлийг сонирхоорой. 
  • Сайд нарын асуудлаар МАН-ын бүлэг хуралдаж санал нэгдсэн бөгөөд 30 дахь Ерөнхий сайд дэд сайдтай ажиллах байр суурьтай байна.
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түүний харьяа агентлагийн мэргэжилтэн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 3 компанид зөвлөхөөр ажиллаж, тодорхойгүй шалгуураар 43 тэрбум төгрөгийн зээлийг 85 компанид олгосон гээд Авлигатай тэмцэх газрын шалгалтад тус яам “уналаа”.
  • 2012 онд Дархан-Уул аймагт байрлах өөрийн эзэмшлийн 3400 м/кв газар дээрх барилгыг аймгийн 400-600 орчим ахмадад засварлаж өгөх санааг гаргасан ч өнөөдрийг хүртэл шийдвэрлэхгүй байгаа тул нааштай хариу өгтөл 30 хоног хүзүүндээ гинж, хөл гартаа дөнгөтэй суулт хийнэ гэдгээ “Сөгнөгөр хайрхан” компаний захирал Т.Энхболд мэдэгдлээ.
  • Та ажлынхаа алжаалыг тайлах нэрээр долоо хоногийн нэг оройг уушийн газарт өнгөрөөж, эсвэл найзуудын төрсөн өдөр, ажил хэргийн уулзалт зэргээр уух шалтаг байнга олдож, тэр болгондоо баяр хөөрт автаж байвал энэ ярилцлагыг заавал уншаарай. 
  • Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өнгөрсөн сараас 0.2, өмнөх оны мөн үеэс 5.8 хувь өссөн байна гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
  • Энэ долоо хоногийн амралтын өдрүүдээр Монголд байгаа шилдэг, ховор, содон, хамгийн үнэтэй автомашин, мотоциклийн “Ub auto tuning-2017” шоуг Наадам центрт зохион байгуулна.
  • Харангадах эсвэл хордох харгис сонголтод тун дөхсөн нийслэлийнхний гүний усанд чухам яагаад уран агуулагдаж байгаа нь анхаарал татаж байна.
  • Диатиз 1-3 сартай хүүхдэд ихэвчлэн илэрдэг бөгөөд юуг анхаарах талаар мэдээллийг ЭНД дарж уншаарай.
  • Өнөөдөр Сүхбаатарын талбайд болсон “Бид өвөлд бэлэн” өдөрлөгийн үеэр мэргэшсэн жолоочийн шалгалт авлаа.
  • Агаарын тээврээр энэ оны эхний найман сард давхардсан тоогоор 447.4 мянган хүн зорчсон бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 22 хувиар өссөн дүн боллоо.
  • Ерөнхий сайд зөвшилцөх саналаа Ерөнхийлөгчид хүргүүлээгүй байна.
  • Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны есдүгээр сарын байдлаар 34.9 мянгад хүрсэн бөгөөд үүний 72.6 хувь нь бүртгэлтэй ажилгүй, 27.4 хувь нь ажилтай боловч өөр ажил хайж буй иргэд байна.
  • “Улаанбаатар” олон улсын IX кино наадмын хүрээнд өнөөдөр та 19.35 цагт “Цуст сүү”, 21.45 цагт “Хэрцгий амьдрал” францын уран сайхны кинонуудыг Тэнгис кино театрт 5000 төгрөгөөр үзэх боломжтой.

ДЭЛХИЙД

  • Хятадын цахим худалдааны аварга Алибаба групп судалгаа, хөгжүүлэлтийн төсөлд 15 тэрбум ам. долларын хөрөнгө оруулахаар болсон гэдгээ зарласан бөгөөд энэхүү судалгаа, хөгжүүлэлтийн ачаар компани 2036 он гэхэд хоёр тэрбум хэрэглэгчтэй болж, 100 сая ажлын байр бий болгох зорилгодоо хүрнэ гэв.
  • Нью Йорк Таймст нийтэлсэн мэдээлэлд Израйлийн Засгийн газрын хакерууд 2015 онд Касперскийгийн сүлжээнд нэвтэрч Оросын Засгийн газрын хакерууд Америкийг тагнаж байхыг үйлдэл дээр нь барьсан гэжээ.
  • Японы автомашин үйлдвэрлэгч Toyota корпораци 2025 он гэхэд Японд борлуулах загварынхаа тоог хоёр дахин бууруулж, эрчимтэй багасаж буй зах зээлд илүү нэр хүндтэй загваруудаа хадгалж үлдэх бодлого баримтлахаар болжээ.
  • Каталончууд Испаниас салан тусгаарлах баримт бичигт гарын үсэг зурснаас нэг өдрийн дараа Испанийн Ерөнхий сайд Мариано Рахой Парламентдаа хандан мэдэгдэл хийхдээ "Испанийн хуулийг хүндэтгэхийг Каталоны эрх баригчдаас хүссэн төдийгүй албан ёсоор салан тусгаарлаж буйгаа зарласан эсэхээ тав хоногийн хугацаанд тайлбарлах" хүсэлт тавьжээ.
  • Өнөөдөр Биткойны ханш анх удаа 5000 ам. доллар давсан бөгөөд Британийн цагаар өглөөний 09:20 цаг буюу Улаанбаатарын цагаар 16:20 цагт ханшийн үнэ 6,5 хувиар өсөж, 5136 ам. доллар болжээ.
  • “Kincora Copper” компани нэгж тус бүрийг нь 0.33 канад доллараар үнэлсэн хувьцааг хаалттай хүрээнд гаргаж, хоёр дахь ээлжийн санхүүжилтээ амжилттай босголоо.
  • VR технологийг олон нийтийн хэрэглээ болгох зорилготой Facebook компани Oculus Go хэмээх бие даасан төхөөрөмжөө 2018 онд худалдаанд гаргана гэж мэдэгдлээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Өдөрт хэдэн цаг КОМПЬЮТЕР тоглодог вэ?
Нийт 1025 санал өгсөн байна.

Дээшээ