VR технологийг олон нийтийн хэрэглээ болгох зорилготой Facebook компани Oculus Go хэмээх бие даасан төхөөрөмжөө 2018 онд худалдаанд гаргана гэж мэдэгдлээ.
199 ам. долларын үнэтэй худалдаанд гарах энэ төхөөрөмж зах зээл дээрх хамгийн шилдэг нь байгаад зогсохгүй, ямар нэгэн нэмэлт төхөөрөмжтэй холбох шаардлагагүй гэдгээрээ онцлог юм.
Анхны Oculus Rift 2016 оны гуравдугаар сард худалдаанд гарснаас хойш борлуулалт буурах болжээ. Олон улсын Дата корпорацийн шинжээч Жон Делани “Хэрвээ ийм үнээр VR технологи нийтийн хэрэглээ болохгүй бол өөр ямар ч боломж байхгүй гэж би үзэж байна” гэсэн аж.
Өнөөдөр зах зээл дээр байгаа төхөөрөмжүүдээс жишээ дурдахад Samsung Gear VR төхөөрөмж 129 ам. доллар боловч, ажиллуулахын тулд өндөр үнэтэй ухаалаг утас хэрэг болно.
Цукербергийн үзэж буйгаар технологийн хэрэглээ нь тооцоолж байснаас удаашралтай байгаа хэдий ч нэг л өдөр тэрбум хэрэглэгчтэй болно гэжээ. Үүний тулд бие даасан, ямар нэгэн зүйлээс хамааралгүй, боломжийн үнэтэй байх шаардлага тулгарсан юм.
Түүнчлэн төхөөрөмж хүний хөдөлгөөнийг мэдрэхийн тулд өрөөнд байрлуулсан элдэв мэдрэгч, эсвэл компьютертэй холбох шаардлагагүй болох ёстой. Яг ийм шаардлагуудыг хангах Santa Cruz төхөөрөмжийн хөгжүүлэгч нарт зориулсан хувилбарыг компани ирэх 12 сарын хугацаанд зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүнээс өмнө оны эхээр Oculus Go төхөөрөмж худалдаанд гарах аж.
Эх сурвалж: Facebook