DJI 6K чанартай бичлэг хийх дронд зориулсан камер танилцууллаа

Д.Багахүү GoGo.mn

2017-10-12 17:59 GMT+8

Дроноор кино зураг авч болно. Гэвч дронд өөрт нь зориулсан кино зураг авахуйц камер өнөөдрийг хүртэл байгаагүй. Тиймээс DJI компани энэ асуудлыг шийдэхийн тулд Zenmuse X7 камер танилцууллаа.
 
Энэхүү камер нь дронд зориулсан анхны Super 35 дижитал камер бөгөөд 6К чанартай, түүхий дүрс авч чадна. 16мм, 24мм, 35мм, 50мм-ийн фокус тааруулах шаардлагагүй дурангууд нь бүгд 2,8 өрцтэй байх аж.


 
Камерынх нь үндсэн үнэ 2699 ам. доллар бөгөөд 50мм-ийн дуран нь 1299 ам. доллар юм байна. Ирэх арван нэгдүгээр сараас худалдаанд гарах бөгөөд дөрвөн дурантай нь хамт худалдан авбал нийт 4299 ам. доллар болно.

Эх сурвалж: Engadget
 

GoGo Facebook Хуудас
 
 
Өдөрт хэдэн цаг КОМПЬЮТЕР тоглодог вэ?
Нийт 1025 санал өгсөн байна.

Дээшээ