Наран Их Дэлгүүр ХХК нь охид, бүсгүйчүүдийг чимэх дэлхийн алдартай Swarovski брэндийг оруулж ирдэг. Тус дэлгүүр үйлчлүүлэгчдэдээ нэгэн гэнэтийн бэлэг барихаар болжээ. Тэд Swarovski брэндэд хайртай, үнэнч хэрэглэгчдийнхээ хүрээнд “URBAN FANTASY” хэмээх өдөрлөгийг зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар тус дэлгүүрийн менежер Б.Батчимэгтэй ярилцлаа.
-Swarovski брэнд нь бусад гоёл чимэглэлийн брэндүүдээс юугаараа ялгардаг вэ. Онцлог давуу талуудаас нь дурдвал?
-Манай гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнүүд нь дээд зэргийн чанарыг хангасан гурван үе давхаргаас бүрддэг. Эхний үе нь үндсэн металлыг зэсээр, хоёр дахийг нь хамгаалалтын палладиумаар, хамгийн сүүлийн үе давхаргыг өнгөн хэсгийг тодорхойлох алт шиг үнэ цэнэтэй металл болох родиум, рутениумаар бүрдэг. Цагаан алтны нэг төрөл энэхүү металл нь амархан өнгөө алдалгүй, удаан тогтоцтой хатуу бат бөх чанартай. Алтан өнгийг 18-22 каратын алтаар бүрсэн байдаг. Энэхүү нарийн технологиор хийгдсэн металл дээр Сваровски болруудыг суулгаснаар маш гайхамшигтай сэтгэл татам гялалзсан гоёлыг бүтээж чаддаг. Энэ л манай онцлог юм.
-Swarovski гэхээр Наран гэдэг нэр байнга цуг явж байдаг, тэгэхээр анх хэдэн онд Swarovski брэнд Монголд орж ирсэн юм бэ?
-Монгол улсад 2006 оны арванхоёрдугаар сарын 14-нд Swarovski-ийн анхны албан ёсны дэлгүүр Наран Плаза худалдааны төвийн дөрөвдүгээр давхарт нээгдэж байсан. Өдгөө Монголын хэрэглэгчдэдээ хүрээд 11 жил болж байна.
-Одоо хэдэн салбартай болсон бэ?
-Яг одоогийн байдлаар Хүүхдийн 100 - Наран Молл худалдааны төвийн 1-р давхарт, Энхтайваны гүүр- Наран Плаза худалдааны төвийн 4-р давхарт, Сүхбаатарын талбайн зүүн талд Цэнтрал Тауэр-гэсэн байршлуудад нийт гурван бүтик дэлгүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
-Swarovski брэндийн зүгээс улирлын коллекц гаргадаг уу. Жилд хэдэн удаа коллекцийн танилцуулга хийдэг вэ?
-Swarovski брэнд жил бүр хоёр удаа буюу Хавар зуны (SS), Намар өвлийн (FW) шинэ коллекцоо танилцуулдаг. Хамгийн сүүлд өнгөрөгч гуравдугаар сард Urban Romance-SS/17 эвэнтээ хийсэн.
-Тэгвэл энэ Намрын коллекцийн онцлог нь юу вэ. Өмнөх загваруудаасаа юугаараа ялгаатай вэ?
-Энэ Намар/Өвлийн загвар маань REMIX нэртэй МАШ Онцлог загвар байгаа. Эмэгтэй хүн өдөр бүр стилл имиджээ шинэлчлэхийг хүсдэг ч тэр бүр гоёл чимэглэлээ солиод байж чаддаггүй. Яг л энэ нөхцөлд байдлаас REMIX загвар таныг аварч чадна. Дан бугуйвчаас эхлээд ямар ч байдлаар хэдийг ч холбоод та өөрийнхөө стилл имиджээ хүссэнээрээ өөрчилж болно. Бас дээрээс нь хэмнэлттэй. Энэхүү шинэ Намар/Өвлийн коллекц нээлт аравдугаар сарын 14-нд буюу энэ бямба гарагт хүүхдийн 100 Наран Молл нэгдүгээр давхарт болно.
-Танайхаас үйлчлүүлэгчдийнхээ дунд урамшуулалт өдөрлөг зохион байгуулах гэж байгааг сонссон. Энэ талаар мэдээлэл хүргэхгүй юу?
-“URBAN FANTASY” гэж нэрлэсэн энэхүү өдөрлөгт маань Swarovski брэндэд хайртай хүн бүрт нээлттэй. Сугалаа азтанаар дүүрэн энэ өдөр бүх гоёл чимэглэл –шинэ загварууд маань 10 хувь хямдрахаас гадна 399,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн эхний 20 хүнд Swarovski брэндийн гарын бэлэгтэй байгаа. Мөн олны танил зочдыг урьсан бөгөөд та тэр үеэр танилын хүрээгээ тэлэх боломжтой.
-Swarovski бүтээгдэхүүнийг шинээр худалдан авах болон худалдан авалт хийсэн хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүний арчилгааны талаар зөвлөгөө өгөөч?
-Гоёл чимэглэлийнхээ загварыг бүсгүйчүүд маш сайн сонгочихдог хэрнээ хэрхэн арчлахаа төдийлөн мэддэггүй. Дан ганц Swarovski гоёл гэлтгүй бүх төрлийн гоёлдоо ус хүргэхгүй байх ёстой. Мөн үнэртэй ус гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэснээс хойш 10-15 минутын дараа зүүж хэрэглэвэл эдэлгээ уртасдаг. Мөн хуурай зөөлөн алчуураар өнгөлж байгаарай гэж зөвлөх байна. Монголд байгаа цорын ганц албан ёсны эрхтэй үйл ажиллагаа явуулж буй дэлгүүр нь манайх бөгөөд бид хоёр жилийн олон улсын баталгааг олгодог.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/SwarovskiNdsNaran/ хуудаснаас аваарай.