Сагсан бөмбөгийн 3х3 насанд хүрэгчдийн ААШТ Монголд болно


2017-10-13 08:00 GMT+8

Монгол Улсад аравдугаар сарын 27-29-нд 2020 оны олимпийн эрхийн оноо олгох сагсан бөмбөгийн 3х3 насанд хүрэгчдийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. 

Тус тэмцээнд 2014 оны дэлхийн аварга Катарын шигшээ багаас гадна сагсан бөмбөгийн ноён оргил улсуудын нэг далайн орнуудын Австрали, Шинэ Зеландын шигшээ баг анх удаа олимпийн эрхийн төлөө өрсөлдөх гэж байна. 

Япон, Хятад, Казакстан, Туркменистан, Киргизстан, Тайван, Малайз, Ливан, Энэтхэг, Бахрейн, Монгол гэсэн 15 орны эрэгтэй эмэгтэй багууд оролцоно.

Монгол Улсын эрэгтэй шигшээ багийн хувьд энэ удаагийн тэмцээний “А” хэсэгт Япон, Бахрейны шигшээ багуудтай нэг хэсэгт орсон.

Эмэгтэй баг БНХАУ, Шриланкын багуудтай хэсгийн тоглолтоо хийнэ. Тэмцээн 2017 оны аравдугаар сарын 27-нд эрэгтэй шигшээ эхний тоглолтоо 18:30 цагт Бахрейны шигшээ багтай тоглох бол 20:15 минутаас хэсгийн сүүлийн тоглолтоо хийнэ.

 

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 140 санал өгсөн байна.

Дээшээ