ВИДЕО: "Дэлхийн мисс 2017" -д оролцох Ц.Энхжингийн танилцуулгыг хамгийн олон удаа үзжээ

А.Мишээл GoGo.mn

2017-10-13 08:25 GMT+8

"Дэлхийн мисс 2017" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Цэвээндашийн Энхжингийн видео танилцуулгыг 24 цагийн дотор 23 мянга гаруй буюу хамгийн олон удаа үзжээ.

Miss World тэмцээний зохион байгуулагчид албан ёсны Youtube сувгаараа оролцогчдын танилцуулгыг цацсан бөгөөд бусад орны гоо бүсгүйчүүдийн бичлэгүүд 100-6000 орчим үзэлттэй байгаа аж.

Hero Entertainment-ийн уран бүтээлчдийн хийсэн тус танилцуулгад Ц.Энхжин нүүдлийн соёл, ёс заншил, байгалийн гоо үзэсгэлэн, монгол ахуйгаа танилцуулжээ.

Ц.Энхжин аавтайгаа. Түүний аав Б.Цэвээндаш хоёр удаа Эверестийн оргилд гарч байсан билээ

"Дэлхийн мисс 2017" тэмцээн БНХАУ-ын Санья хотод ирэх сарын 18-ны өдөр болох юм.

Тиймээс энэхүү видеог LIKE дарж шэйрлэхээс гадна Mobstar аппликейшн ашиглаж саналаа өгч дэмжээрэй!

Mobstar аппликейшнийг татаж авах /playstore, appstrore/-> Facebook эсвэл Google хаягаар нэвтрэх-> Search хэсэгт Enkhjin Tseveendash гэж бичиж хайх-> Enkhjin Tseveendash хаяг гарч ирмэгц хуруугаа баруун тийш эргүүлэн саналаа өгөх.

Бусад орны гоо бүсгүйчүүдийн танилцуулгыг үзэхийг хүсвэл энд дарна уу.

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 140 санал өгсөн байна.

Дээшээ