Хятадын шүүх энэ онд “аймшигтай” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хоёр жил шоронд хорих ял оноолоо. Гэмт этгээд найзуудтайгаа интернетээр чатлахдаа БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг “Ши мантуу” хэмээн хочилсон мессеж явуулжээ. Ноён Ши өөрийгөө ард түмний дунд байдаг хүн гэдэг ойлголт өгөхөөр жигнэсэн хоолны газар зочилсон нь онлайн ертөнцийн доог болж, ийм хоч үүссэн түүхтэй. Эрх баригчид 2013 оноос хойш уг хочийг интернетэд хянаж, илэрсэн тохиолдолд нь авч хаях арга хэмжээ явуулсаар ирэв. Харин хочийг нь хувийн яриандаа ашигласан хүнийг шоронд хорьсон нь анх удаа учраас иргэдийн сэтгэл түгшиж байна.
Эрх баригчид 2013 оноос хойш уг хочийг интернетэд хянаж, илэрсэн тохиолдолд нь авч хаях арга хэмжээ явуулсаар ирэв.
Ван Жяньфэн найз нартаа Tencent- ийн WeChat, QQ апп- аар явуулсан мессеж нь шоронд суух шалтгаан болжээ. “Хятадын коммунист нам, социалист тогтолцоо, ард түмний ардчилсан дарангуйлалд харш, ташаа буруу ойлголт төрүүлж, нийгэмд замбараагүй байдал үүсгэхэд чиглэсэн ба цадигаа алдсан бодол өвөрлөсөн нь онц ноцтой хэрэг” хэмээн шүүх тайлбарлав. Нэмэлт арга хэмжээ болгон эрх баригчид ноён Ванг өмгөөлөх гэж байсан өмгөөлөгчийн эрхийг ч хаслаа. Дарангуйлал гэж юу болохыг тод харуулсан энэхүү үйлдэл нь Хятад улс дөч, тавин жилийн өмнөх үе рүүгээ эргэж байна уу гэсэн бодол төрүүлэв.
Ирэх лхагва гарагт эрх баригч коммунист намын удирдлага ноён Ши-г хоёр дахь удаагаа таван жилээр дарга болгохоор чуулах гэж байна. Эхний дахин таван жилдээ тэрбээр эрх мэдлийг гартаа төвлөрүүлж, өрсөлдөгчдөө шахаж, хувь хүнийг тахин шүтэх явдлыг Мао Зэдун 1976 онд нас барснаас хойш тохиолдож байгаагүй хэмжээнд хүргэсэн юм.
Ёс журмаараа зайгаа тавьж өгөх 2022 оноос чанагш ноён Ши эрх мэдлээ хадгалж үлдэх санаархалтай эсэхийг Хятадын дотоодын төдийгүй олон улсын ажиглагчид анхааралтай ажиглаж байна.
Үнэндээ бид Хятадын дээд удирдлагын ажиллагааны дотоод механизмыг Умард Солонгосынхоос илүү мэдэж чадсан юмгүй. Бидний мэддэг зүйл гэвэл ноён Шигээс хүмүүст хандсан үг яриа, улс төрийн уриа лоозон төдий. Энэ хүний ярианаас хамгийн тод ойлгогддог нь чөлөөтэй үг хэлэх, Үндсэн хуулийг дээдлэх, шүүхийн байгууллага тусгаар ажиллах, хүний эрхийг дээдлэх гэх мэт “өрнөдийн үнэт зүйлс”, ардчиллаас бүрмөсөн татгалзах тухай санаа төдий зүйл.
Эрхэм удирдагч Дэн Сяопин 1970-аад оны эцсээр удирдлагыг гартаа авснаас хойш Хятад улс бүр зогсонги биш ч, алгуур аажмаар хувь хүмүүсийн болон улс төрийн эрх чөлөө рүү урагшилж байв. Сүүлийн 30- 40 жилд Бээжин дэх бодлого тодорхойлогч дээд хүрээнийхний талаар яриа өрнөх болгонд үг хэлэх, шүүхийн байгууллага тусдаа бие даан ажиллах, тодорхой хэлбэл, илүү их ардчилалд чиглэсэн өөрчлөлт гарах уу гэсэн асуулт заавал гарч байлаа.
Миний бие сүүлийн хэдэн жилд Хятадын коммунист намын дээд (зарим тохиолдолд маш дээд) албаны эрхмүүдтэй цөөнгүй удаа яриа өрнүүлсэн. Ийм яриа өрнөх болгонд өрнөдийн маягийн ардчилал нь Хятадын хувьд хэрэгжүүлэх ёстой зорилт мөн ч шилжилт аажим, дэс дараатай, нийгмийг эмх замбараагүй байдалд оруулахгүйгээр хийгдэх ёстой гэсэн хариу сонсож байв. Одоо ингэж ярьдаг хүн байхгүй боллоо.
Сүүлийн дөчөөд жилд анх удаа Хятад улс иргэний нийгэмд шилжих, иргэд нь засаглалын талаар илүү чөлөөтэй дуугарахаар ам ч нээхээ болив.
Сүүлийн дөчөөд жилд анх удаа Хятад улс иргэний нийгэмд шилжих, иргэд нь засаглалын талаар илүү чөлөөтэй дуугарахаар ам ч нээхээ болив. Оронд нь ноён Ши орчин цагийн түүхээс өмнөх үед “тэнгэрийн доорх” бүх юмыг захирах заяатай төрсөн, бурханчлан тахигдсан хаадаас зээлдсэн “агуу сэргэлт” гэгч бүрхэг зүйлийг иргэддээ амлаж байна.
Brexit, Европын холбооны дотоод зөрчилд нэрмээс болсон Дональд Трампын хөгийн марзагнал Хятад улс “өрнөд”-ийн улс төрийн тогтолцооноос татгалзах ажлыг хялбарчилж өглөө. “Трамп ардчилал, Америкийн манлайлал, эрх чөлөө зэрэг зүйлийг хэзээ ч ярьж байгаагүй. Тэгэхээр бид өрнөдийн ертөнц өөрсдөө ч эргэлздэг юмыг бишрэн дагахаар тэнэг байж болохгүй” хэмээн Хятадын гадаад бодлогын зөвлөх саяхан мэргэжил нэгтнүүдэд маань тайлбарласан.
Либерал ардчилал ялагдал хүлээж буй нөхцөлд ихэнх хятад хүн дарангуйлал болон хувь хүнийг улс төрийн үзэл бодлоос нь шалтгаалж мөрдөн хавчих явдлыг амьдрал нь дэвжин дээшлэх тэр цаг мөч хүртэл тэвчин тэсэхэд бэлэн байгаа.
Хятадаас алс тэртээх өрнөдийнхөн энэ бүхэн өөрсдөд нь хамаагүй гээд мөрөө хавчаад өнгөрч болох. Тэгвэл Дэн Сяопиний үеэс Хятадын мөрдөж ирсэн хөндлөнгөөс үл оролцох гадаад бодлогыг ноён Ши өөрчлөх гэж байгааг энэ хүмүүс санаарай.
Олон улсын тавцанд “гэрлээ нууж цагаа хүлээх” Дэнгийн сургаалаар Хятад улс саяхан болтол бусад улсын хэрэгт хөндлөнгөөс оролцохоос цааргалдаг байв. Эдүгээ ноён Ши байдлыг өөрөөр хардаг болсон. Тэрбээр нам, төрийн аппарат хилийн чанадад Хятадын ашиг сонирхлыг хамгаалахад аль болох идэвхтэй оролцохыг зарлигдсан нь автократ нам төдийгүй ард түмнийх нь хүсэл зориг юм.
Жамил Андерлини