Дэлхий даяар хүүхэд, өсвөр насныхны хэт таргалалт сүүлийн 40 жилд арав дахин нэмэгдэж, илүүдэл жинтэй хүмүүсийн тооноос давах төлөвтэй байгааг биеийн жингийн судалгаа харууллаа. Лондоны эзэнт гүрний коллеж болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас явуулсан судалгаанд дэлхийн орнуудын 31.5 сая хүүхдэд, насанд хүрэгсдийн 1975-2016 оны биеийн жингийн өгөгдөлд дүн шинжилгээ хийжээ. Судалгааны үр дүн Lancet сэтгүүлд нийтлэгдсэн байна. Мөн хугацаанд 5-19 настай тарган охидын тоо 5-50 сая хүртэл нэмэгдсэн болон хөвгүүдийн хувьд уг үзүүлэлт 6-74 сая болж өсөв.
Хүүхдийн таргалалтыг наснаас нь хамааран тодорхойлдог агаад хэт тарган гэдэг нь эрүүл стандарт буюу дунджид ойр хэлбэлзлээс хоёр дахин илүүдэл жинтэй гэж үздэг аж. Долоон настай, 125 см өндөртэй дундаж охин 31 кг-аас дээш жинтэй бол тарган гэж тооцох жишээтэй. Хүүхдийн таргалалтаар Номхон далайн Полинези, Микронези арлууд тэргүүлж байна. Науру арлын охидын таргалалт илүү буюу 33 хувьтай байдаг бол Кук аралд хөвгүүдийн таргалалт мөн адил хэмжээтэйг тогтоожээ. Баян орнуудаас АНУ таргалалтаар тэргүүлж, охид, хөвгүүдийн аль аль нь 20 хувьтай байна. Европын олонх оронд энэ үзүүлэлт голдуу 7-10 хувь гэж судалгаанд дурджээ.
Баян орнуудаас АНУ таргалалтаар тэргүүлж, охид, хөвгүүдийн аль аль нь 20 хувьтай байна.
Нийт 213 сая хүүхдийг илүүдэл жинтэй гэж үзэж болохоор байгаа ч ДЭМБ-ын хэт таргалалтын насны онцлогоос хамаарсан шалгуурт багтаагүй аж. 40 жилийн өмнө дэлхийн хүүхдийн дөнгөж 0.8 хувь нь хэт тарган байсан бол эдүгээ долоон хувьд хүрлээ. Төслийн удирдагч Мажид Эззати “Өнгөрсөн 40 жилд хүүхэд ба өсвөр насныхны дунд хэт таргалалт дэлхий даяар эрс нэмэгдэж, доогуур ба дундаж орлоготой улсуудад энэ хандлага үргэлжилсээр байна. Саяхнаас уг өсөлт өндөр орлоготой орнуудад зогссон боловч хэт таргалалтын түвшин хүлээн зөвшөөрч болшгүй өндөр хэвээр байна” хэмээн тайлбарлав.
Уг судалгаанд түүнчлэн насанд хүрэгсдийн таргалалтыг хамааруулсан бөгөөд 1975 онд 100 сая хүн хэт тарган байсан бол 2016 онд 671 саяд хүрчээ. Цаашлаад 1.3 тэрбум хүн илүүдэл жинтэй боловч хэт таргалалтын шалгуураас доогуур байгаа юм. Гэвч судлаачид хүүхдийн хэт таргалалтад ихээхэн сэтгэл түгшиж буй. Учир нь хэдэн жилийн дараа нийтийн эрүүл мэндэд бэрхшээл үүсгэж болзошгүй гэнэ. Лондоны эрүүл ахуй, халуун орны анагаах ухааны сургуулийн судлаач Харри Руттер “Илүүдэл жин амьдралынх нь турш хүүхдийн эрүүл мэндэд буцаах аргагүй сөрөг нөлөө үзүүлдэг” гэжээ. Энэ нь хоёрдугаар төрлийн диабет, зүрхний өвчин гэх мэт архаг өвчлөлд эртнээс өртөмтгий болгож, эрсдэл нэмэгдүүлдэг байна.
Нью-Йоркийн захирагч байхдаа ноён Майкл Блумберг сахар ихтэй ундаа хориглохыг оролдож байв. Одоо ДЭМБ-ын элч болсон тэрбээр “Энэ судалгаа хямралын хүрээ болон илүү хүчтэй арга хэмжээ авах шаардлагыг санууллаа. Сахартай ундаанд татвар ногдуулах гэх мэт хэт таргалалтын эсрэг бодлого хэрэгжиж эхэлсэн. Түүнийг хэдий түргэн өргөжүүлнэ төдий чинээ олон амь аварна” хэмээв. ДЭМБ-ын төлөөлөгч Фиона Булл дэлхийн 20 гаруй улс сахартай ундаанд татвар нэвтрүүлснийг дурдаад “Баримтаас үзэхэд үр дүн нь гарч байгаа” гэсэн юм. Тайланг зохиогчид хотжилт түргэн явагдаж буй дундаж орлоготой улсуудад хэт таргалалт эрс нэмэгдэж байгааг онцолжээ. Нийгмийн баян гишүүдээс эхлэн улмаар ядуу өрхүүдэд тархдаг гэнэ.
Түүнчлэн өндөр орлоготой орнуудад баялаг ба хэт таргалалтын хооронд урвуу хамаарал ажиглагддагийг профессор Руттер тэмдэглэв. Тэрбээр “Өндөр орлоготой ертөнцөд хэт таргалалтыг багасгахын тулд ядуу өрхүүдэд шийдвэрлэж байж амжилтад хүрнэ” гэж үзжээ. Их Британид гэхэд баян гаралтай хүүхдүүдийн дунд хэт таргалалт буурч, ядуу өрхийн хүүхдүүдийн түвшнээс нэлээд доошилсон байна.
Хэдийгээр уг судалгаа хэт таргалалтад чиглэсэн боловч дэлхий даяар 75 сая охид, 117 сая хөвгүүд багавтар буюу хэт бага жинтэйг илрүүлжээ. Өмнөд Ази, ялангуяа, Энэтхэгт хүүхдүүдийн гуравны хоёр нь хангалттай хүнс тэжээл авч чаддаггүй. Өмнөд Азийн охидын 20.3 хувь, хөвгүүдийн 28.6 хувь нь өнөөдөр багавтар буюу хэт бага жинтэй байгаа нь 1975 онд тус бүр 23 ба 37.8 хувь байснаас доошилсон үзүүлэлт юм.
Хүнс тэжээлийн судлаачид илүүдэл ба бага жингийн талаар санал зөрөлддөгийг профессор Руттер тэмдэглээд дэлхийд хэвийн жинтэй хүүхдийн тоо буурч байгаа хэмээв. Судлаач Эззати “Доогуур орлоготой улсууд болон өрхүүдэд хүнсний аюулгүй байдлын бодлогыг үргэлжлүүлэх шаардлагатай. Ялангуяа, Өмнөд Азид. Гэхдээ өгөгдлөөс үзэхэд бага жинтэйгээс илүүдэл буюу хэт жинтэй рүү түргэн шилжиж буй нь эрүүл бус хүнс тэжээл рүү шилжсэнээс шалтгаалсан. Тэжээллэг багатай мөртөө нүүрс, ус ихтэй хүнс нэмэгдэж байна” хэмээн дүгнэсэн байна.
Клайв Куксон