Өв залгамжлалын эрх зүйн асуудлаар хууль зүйн ухааны докторант, судлаач, багш Ц.Оюунаатай ярилцлаа. Тэрбээр нэг сэдэвт судалгааныхаа хүрээнд “Өв залгамжлалын эрх зүй” гэсэн номоо олонд хүргээд байна.
-Өв залгамжлалын эрх зүйн түүхийн талаар ярилцлагаа эхэлье.
-Гол эх сурвалжуудад тулгуурлан тойм судалгаа хийж үзэхэд Монгол Улсын өв залгамжлалын харилцааны түүхийг дөрвөн үед багтаасан байдаг. Монголын Эзэнт гүрний болоод түүний дараах, манжийн ноёрхлын, социализмын болон зах зээлийн үеийн хууль тогтоомж дахь өв залгамжлал хэмээн авч үзэж болохоор.
Өвлөх харилцааны талаар түүхэн уламжлалыг судлах нь Монголын өв залгамжлалын харилцаа ямар онцлогтойгоор, хэрхэн хөгжиж өнөө цагт ирснийг ойлгож мэдэх, энэ харилцааг боловсронгуй болгоход их ач холбогдолтой. Хэдийгээр Монголын эзэнт гүрний хууль тогтоомж, эх сурвалжууд бидэнд бүрэн эхээрээ хадгалагдаж ирээгүй ч гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын асар их хөдөлмөрийн үр дүнд бий болсон судалгааны ажил, бүтээл, нэгтгэн сэргээсэн баримтууд нь энэ харилцааны талаар судлах өргөн боломж олгодог. Дээрх ангиллаас хамгийн сонирхолтой нь Монголын эзэнт гүрний үеийн өв залгамжлалын харилцаа.
Монголын эзэнт гүрний үеийн өв залгамжлалын харилцаа.
-XIII зууны үед монголчууд өв хөрөнгөө залгамжлуулан үлдээж байсан биз дээ?
-Тийм ээ. Тэр цаг үеийн өвлөх харилцааны онцлог нь заншлын хэм хэмжээнд тулгуурлан аман болон бичгийн хэлбэрийн гэрээслэлд үндэслэж, эхний ээлжинд айлын том хүү онцгой байр суурь эзлэх, үр хүүхдүүд, ойрын төрөл, үнэнч шавь, зарц нь өв хүлээн авах эрхтэй. Мөн эд хогшлоос эхлээд үл хөдлөх хөрөнгө буюу газар өвлөгдөх өмч болж байжээ.
-Тэгвэл орчин үед өв залгамжлалын эрх зүйн харилцааг хэрхэн зохицуулж байна вэ?
-Энэ цагийн Монголын өв залгамжлалын эрх зүйг Олон улсын хувийн эрх зүйн харилцаа, Үндсэн хууль, Иргэний хууль, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Газрын тухай хууль, Монгол Улсын Консулын дүрэм зэргээр зохицуулж байна. Өв залгамжлалыг маргаангүйгээр зохицуулахын тулд эдгээр хууль тогтоомжийг мэддэг байх хэрэгтэй.
Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн ба үрчилж авсан буюу түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд нас барагчийн асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй төрүүлсэн ба үрчилсэн эцэг, эх нэгдүгээр ээлжийн өв залгамжлагч болдог. Үүнийг мэдэхгүйгээс талийгаачийн аав, ээж, ах, эгч, эмээ, өвөө нь “Манай хүүхдийн өв учраас бид авах ёстой” гэж маргаан үүсгэдэг. Өвийг хүлээн авах дэс дарааллаар үүнийг шийддэг юм. Одоо үед монголчууд өмч хөрөнгөтэй болсон. Тиймээс иргэд өв залгамжлалын харилцааг яалт ч үгүй сонирхож байна. Өнгөрсөн зун БНСУ-д амьдарч буй монголчуудын дунд судалгаа хийхэд өмчөө яаж өвлүүлэхээ мэдэхгүй байсан. Тухайн улсдаа газар авч, байшин барьсан нь үл хөдлөх өмч юм.
-Олон мянган монгол иргэн гадаадад амьдарч байна. Тэдний өв залгамжлалын харилцааг яаж зохицуулдаг юм бэ?
-Дэлхий нийтээрээ улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн харилцаанд идэвхтэй оролцож буй учраас өвлөх харилцаа ч олон улсын шинжтэй болсоор байна. Тиймээс гадаад орнуудын өв залгамжлалын эрх зүйн үндсэн ойлголтыг судлах зайлшгүй шаардлагатай болжээ. Улс орнуудын эрх зүйн тогтолцоо өөр өөр байдгаас нас барсан хүний эд хөрөнгө бусад хүнд шилжих явц их өвөрмөц.
Өв залгамжлал хүртэх хүмүүс, эд хөрөнгийн хуваарилалт, захиран зарцуулах төрөл, хэлбэр, агуулга, гэрээслэлийн эрх чөлөөний онцлог, эзэнгүй эд хөрөнгө зэрэг олон асуудлыг хөнддөг. Өвлөгдөх эд хөрөнгө шилжих явдлыг зохицуулдаг эрх зүйн хэм хэмжээнүүд нь тухайн улсын Иргэний хууль (Франц, ХБНГУ, Швейцарь, Монгол), бие даасан тусгай хууль (БНХАУ, Норвеги, Ирланд, Эстони) хуульчилсан бусад норматив актад (Унгар, Польш) агуулагддаг юм.
-Гадаад дахь монголчуудын өмч эзэнгүйдэх явдал байдаг уу?
-Өв залгамжлалын харилцаан дахь эзэнгүй өмчийн асуудлыг Их засаг хуульд өмч залгамжлах үр хүүхэдгүй бол эд хөрөнгийн талыг үнэнч шавь, боолд нь өгөхийг, улсын санд яасан ч авч болохгүй, өлзий бэлгэгүй хэрэг гэж үздэг байжээ. Харин өнөө цагт эзэнгүй эд хөрөнгийг аль ч ээлжийн өвлөгч байхгүй, эсвэл өвлөгч өвөөс татгалзсан тохиолдолд эзэнгүй өмч гэж үздэг. Тийм эд хөрөнгийг улсын сан хөмрөгт орохыг олон улс орон өөрийн хуульд тусгасан. Өөрөөр хэлбэл, тухайн нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгө тэр улсын өмч болдог бөгөөд харин хөдлөх эд зүйлсийн хувьд нас барагчийн иргэншлийн улсад шилждэг, эсвэл тэдгээрийн байгаа газрын улсын сан хөмрөгт ордог.
-Тэгвэл гадаадад байгаа өвлөгчгүй үл хөдлөх хөрөнгөө тухайн улс буцаан авах боломжгүй байх нь ээ?
-Манай хойд хөршид гадаадын иргэний эзэнгүй болсон эд хөрөнгө эрх зүйн харилцан туслалцах хоёр талт гэрээгээр зохицуулагддаг. Өөрөөр хэлбэл, хөдлөх эд хөрөнгийг өвлүүлэгч нас барах мөчдөө иргэн нь байсан тэр улсад нь шилжүүлэн өгдөг бол эзэнгүй болсон үл хөдлөх хөрөнгийг уг эд хөрөнгө нутаг дэвсгэр дээр нь байсан тэр улсын өмчид шилжүүлдэг гэсэн үг.
-Өв нээгдэх үе гэж чухам юуг хэлж байна вэ?
-Өв залгамжлалын эрх зүйн харилцааны хөгжилд цаг хугацаа төдийгүй өв нээгдэх газар чухал үүрэг гүйцэтгэдэг. Өв залгамжлалын эрх зүйн харилцаа үүсэх явдлыг хуульд “өвлөх эрх нээгдэх” гэж нэрлэдэг. Тэр нь хууль зүйн онцгой баримттай холбогддог. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн нас барснаар өв нээгддэг. Энэ нь тодорхой цаг хугацаа, газарт болдог. Өв нээгдсэн газрын дагуу өв залгамжлалын хэргийг үүсгэдэг юм. Цаг хугацааны тэр мөчийг хуульчилдаг, энэ нь эд хөрөнгө өв залгамжлалын дагуу шилжих журмыг зохицуулах ёстой.
Өв нээгдсэн газрын дагуу өв залгамжлалын хэргийг үүсгэдэг юм.
-Хуульд зааснаар болон гэрээслэлийн журмаар өвлөх гэсэн хоёр ойлголтын талаар товчхон мэдээлэл өгөхгүй юү?
-Хуульд заасан өвлөх эрхийг тогтоохын тулд Монгол Улсын хууль тогтоомж дахь хууль ёсны өвлөгч гэж хэнийг ойлгох талаар зайлшгүй тодорхойлох шаардлага гарна. Энэ талаарх асуудалд Иргэний хуулийн 520 дугаар зүйл тодорхой хариулт өгдөг. Харин гэрээслэлээр өв залгамжлах харилцаа нь гэрээслэлийн ойлголт, шинж чанар, чөлөөт байдал агуулга, өв залгамжлагчийг томилох, хасах, татгалзах, гэрээслэлийн даалгавар, зайлшгүй хувь, гэрээслэл үйлдэх журам, хэлбэр, түүнийг өөрчлөх, хүчингүй болгох, тайлбарлах зэрэг маш нарийн ойлголтуудыг өөртөө агуулдаг юм. Энэ талаар өөрийн бүтээлдээ дэлгэрэнгүй тусгасан.
-Өвлөгдөх эд хөрөнгийн бүрэлдэхүүн гэж юуг ойлгох вэ?
-Өв хөрөнгийн бүрэлдэхүүнд өвлөх эрх нээгдэх өдөр өвлүүлэгчид хамаарч байсан эд зүйлс, хөрөнгө, эдийн эрх болон үүргүүд багтдаг. Харин өвлүүлэгчтэй салшгүй холбоотой тухайлбал, тэтгэвэр авах, иргэний амь нас, эрүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлөх эрх, түүнчлэн өвлөх журмаар шилжүүлж үл болох эрх үүргүүд өвлөгддөггүй онцлогтой.
-Өмч хөрөнгөө өвлүүлэх явцад тулгарч буй асуудал юу байна?
-Иргэд хариуцлагагүй байна. Гэр бүл салсан бол шүүхээр цуцлуулах хэрэгтэй. Гэр бүлээ цуцлуулаагүйгээс хэдэн жилийн дараа ч гэсэн маргаан заавал үүсдэг. Тухайлбал, саяхан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх үл хөдлөх хөрөнгийн нэг маргаан хэлэлцсэн юм. Талийгаач гэр бүлээ цуцлуулаагүйн улмаас 20 жилийн өмнө салсан эхнэр нь орон сууцыг нь авах жишээтэй. Тиймээс иргэд бичиг баримтдаа сайн анхаарах хэрэгтэй байна.
-Сүүлийн үед эд эрхтнээ өвлүүлж үлдээх тухай ярих болж. Үүнийг хуулиар яаж зохицуулах вэ?
-Франц, Бельги, Испани зэрэг улс энэ талаар хуульдаа тусгаж, хуульчид нь уг асуудлаар маш олон судалгаа хийж, эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьсан байдаг. Харин манай улсад энэ тухай хэсэг яриад л чимээгүй болчихдог. Донорын тухай хууль тогтоомжид амьгүй донороос эд, эрхтэн авах тухай бага сага тусгасан. Үнэндээ хууль тогтоомжийн хувьд түүхий байна. Манайханд эд эрхтнээ өвлүүлэх сэтгэл зүйн бэлтгэл үгүй. Бид орчин үед, хуультай нийгэмд амьдарч байна. Нас барсныхаа дараа ч бусдад тусалж болно шүү дээ. Хууль тогтоогчид, судлаачид хамтран ажиллаж, амьдралд нийцсэн хуультай болох хэрэгтэй. Тухайлбал, Европын хөгжилтэй орнуудад гэрээслэлээр эд эрхтнээ хандивладаг.