Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж буй хүмүүсийн ашиг сонирхлын мэдүүлгийг өчигдөр орой АТГ-т хүргүүлээд байсан.
Тэгвэл АТГ-аас сайдад нэр дэвшүүлсэн хүмүүст ашиг сонирхлын зөрчил үүсгэх зүйл үгүй болохыг хариу мэдэгджээ.
Сонирхуулахад, өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын анх сайдад нэр дэвшүүлсэн хүмүүсийн мэдүүлгийг АТГ хянаж үзээд Д.Өнөрболор, Ж.Цолмон, Ц.Цэнгэл, Ц.Анандбазар нарыг ашиг сонирлын зөрчилтэй гэх дүгнэлт гаргаж, улмаар тэдний оронд өөр хүмүүсийг томилсон билээ.
Одоо Засгийн газрын тэргүүн сайдад нэр дэвшүүлэх хүмүүсийн нэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өргөн мэдүүлэх учиртай. Улмаар өнөөдөрт нь багтаан сайд нарыг томилно гэдгийг албаны эх сурвалж хэллээ.
Дашрамд дурдахад, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "УИХ нь хууль тогтоож Засгийн газраа хянадаг, Засгийн газар нь хуулийг хэрэгжүүлдэг Үндсэн хуулиар заагласан эрх мэдэл үүрэг, хариуцлага зааг, ялгаагүй боллоо” гэх зэргээр байр сууриа илэрхийлснийг энд тэмдэглэе.
Гэхдээ Засгийн газрын бүрэлдэхүүний талаар зөвшилцөх нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын бүрэн эрх билээ. Мөн Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүний талаар Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлэхээр Үндсэн хуульд заажээ.