Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас реклам сурталчилгааны самбаруудыг цэгцэлж байна.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2017 оны аравдугаар сарын байдлаар 414 гадна зар сурталчилгааны байгууламж байна.
Хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оны нэгдүгээр улиралд зөвшөөрөлгүй, хориглох гудамжинд байршуулсан, замын хөдөлгөөний камер халхалсан зөрчил бүхий 70 ш тулгуурт байгууламж, 216 ш жижиг сурталчилгааны байгууламжийг албадан буулгажээ.
Түүнчлэн нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд гадна зар сурталчилгааны байгууламжийн тооллогыг хийж байршил, эзэмшигч, загвар хэмжээ, холбоо барих бусад мэдээлэл, фото зураг бүхий цахим нэгдсэн мэдээллийн санг бий болгосон байна.