Тансаг хувцас үйлдвэрлэгч Gucci ирэх жилээс амьтны арьс ашиглахгүй болсон талаар компанийн гүйцэтгэх захирал мэдэгджээ.
Марко Биззарри Лондоны Загварын коллежийн арга хэмжээний үеэр 2018 оны хавар-зуны загвараас эхлэн амьтны арьс ашиглахгүй бөгөөд үлдсэн байгаа бүх арьсаа дуудлага худалдаагаар зарна гэсэн байна.
Амьтны эрхийг хамгаалагч байгууллагууд энэхүү шийдвэрийг “Салбарын хувьд эрс шинэчлэл” хэмээн сайшааж байгаа бол арьс борлуулагчид “утгагүй хэрэг” гэжээ.
Ингэснээр Gucci ирэх жилээс үнэг, туулай, булга гээд ямар ч амьтны арьсыг ашиглахгүй болох юм. Компанийн гүйцэтгэх захирал Биззарри “Gucci-ийн үнэ цэнэ нь нийгмийн өмнө хариуцлага хүлээх юм” гэжээ.
Эх сурвалж: BBC