Соёл урлагийнхан цалин нэмүүлэх тэмцэлд нэгдэж, ажил хаяхаа мэдэгдлээ.
Тэд БСШУСЯ нь 2013-2014, 2015-2016 оны соёл урлаг, спортын салбарын хэлэлцээрийн цалин хөлс, нийгмийн хамгаалалттай холбоотой заалтуудаа хэрэгжүүлээгүй. Мөн 2017-2018 оны салбарын хэлэлцээрийн завсарлага авснаас хойш элдэв шалтаг тоочиж, сайд дарга нар солигдож, хариуцлага хүлээх хүнгүй хагас жил гаруй болж байгаа нь соёл урлагийнхныг цалин нэмүүлэх тэмцэлд ороход хүргэжээ.
Тэгвэл өнөөдөр номын сан, музей, Драмын эрдмийн театр, Улсын филармони, Үндэсний урлагийн их театрын 5800 ажилтнуудын дундаж цалин 563 мянга 400 төгрөг байгаа аж.
Энэ нь 2013 оны үеийн 100 хүртэлх ажилтантай төсвийн байгууллагын ажилтны цалингаас 65 мянга 900 төгрөг буюу 10,5 хувиар доогуур байна.
Иймд тус салбарынхан төрийн үйлчилгээний бусад ажиилтнуудтай хамтын тэмцэлд нэгдэж Засгийн газарт мэдэгдэл хүргүүлэх гэж байна.
Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сарын 01-ээс соёл урлаг, эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаарджээ. Мөн энэ сарын 16-ны өдрийн 13.00 цагаас Монгол дахь ОУВС-ийн суурин төлөөлөгчийн газрын гадна талбайд цуглаан хийхээ мэдэгдлээ.
Харин дээрх мэдэгдлийн хариуг энэ сарын 20-ны дотор Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбоонд ирүүлэхгүй бол энэ сарын 23-аас хугацаагүй ажил хаялтанд нэгдэхээ хэлсэн юм.
А.Билгүүнгэрэл