Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүрэлдэхүүний талаарх саналаа зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид албан ёсоор уламжилсан байна.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулга хариугаа өнөөдөр өгөхгүй бололтой. Баттай эх сурвалжийн хэлснээр шинэ долоо хоногийн эхэнд буюу ирэх даваа гарагт Төрийн тэргүүн сайдад нэр дэвшүүлсэн хүмүүсийн талаарх саналаа илэрхийлэх сурагтай. Түүний хариуг ч Засгийн газрын тэргүүн хүлээх бололтой.
Учир нь Ерөнхий сайдын зөвшилцөх саналд Ерөнхийлөгч долоо хоногийн дотор хариу өгөхгүй бол, дэмжээгүй байр суурь илэрхийлсэн ч Засгийн газрын тэргүүн сайдад нэр дэвшүүлэх хүмүүсийнхээ нэрийг УИХ-д шууд өргөн барих эрхтэй юм.
Энэ удаа У.Хүрэлсүх Ерөнхий сайд Ерөнхийлөгчөөс хариу ирсний дараа дараагийн алхмаа хийх гэнэ.