Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ онд арьс шир, ноос ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 43 аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шагналт хийлээ.
Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах үүднээс тул байгууллагуудад 153 заалт бүхий 25 албан шаардлага, улсын байцаагчийн 6 зөвлөмж, 8 дүгнэлт, нэг сая 16 мянган төгрөгийн торгууль ногдууллаа.
Ноос ноолуур, арьс ширний үйлдвэрийн ойр орчимд бий болж буй хаягдал бохирдлууд нь хөрсөөр дамжин цаашлаад Туул голыг их хэмжээгээр бохирдуулж байгааг хэллээ.
Арьс шир, ноос ноолуурын 27 орчим үйлдвэр бохироо нийлүүлдэг
Хяналт шалгалтын үеэр арьс ширний орчмын хөрсөн дэх хүнд мателын агууламж бохирдлын зэрэг, талбайн хэмжээ, тархалтыг 55 га талбайд 340 цэгт хяналт судалгааг хийсэн байна.
Үүнээс хөрсний хүнд металлуудын бохирдлын дээд хэмжээ хүлцэх агууламжтай харьцуулахад 114 цэгт агууламжаас хэтэрсэн, хортой агууламжаас хэтэрсэн 57, аюултай агууламжаас хэтэрсэн 33 цэг бүхий талбайг илрүүлжээ. Үүнээс харахад хортой, аюултай агууламжаас хэтэрсэн цэгүүдийн хувь нийт талбайн 26.4 хувийг эзэлж байна.
Хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчлүүдэд:
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тодотгол хийлгээгүй, үнэлгээнд тавигдсан шаардлагыг биелүүлээгүй
- Байгаль орчны менежмент төлөвлөөгүй, орчны хяналт шинжилгээний хөтөлбөргүй
- Үйлдвэрлэлээс гаргаж буй хорт бодис, хог хаягдлын хэмжээг тогтмол бүртгэдэггүй нийт аж ахуйн нэгж байгууллагууд
- Химийн хорт болон аюултай бодисын ашиглалт зарцуулалтын талаарх тайлан мэдээ гаргадаггүй, бүх аж ахуйн нэгж байгууллагууд, химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөлгүй
- Үйлдвэрлэлээс гарсан лагийн талбай байгуулаагүй зэрэг зөрчил дутагдлууд илэрчээ.
Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, “Арьс ширний үйлдвэрийг хотоос гаргах шийдвэртэй холбоотойгоор ”Харгиа” цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэлт хийгдээгүй. Гэтэл арьс ширний үйлдвэрүүд гараагүйгээс хүчин чадлаа дийлэхээ больсон. Үүнээс болоод цэвэрлэгээний түвшин зуун хувьд хүрэхгүй буюу дутуу цэвэрлэж байгаа гэдгийг Ус сувгийн удирдах газраас хүлээн зөвшөөрсөн. “Харгиа” цэвэрлэх байгууламж нь үйлдвэрүүдийн гаргасан бохир усыг төвлөрсөн сүлжээнд ахуйн бохир усны хэмжээнд хүртэл цэвэрлэж нийлүүлэх ёстой” гэлээ.
Одоогийн байдлаар “Харгиа” цэвэрлэх байгууламжаар дамжаад үйлдвэрийн хашаандаа байгаа арьс шир, ноос ноолуурын 27 орчим үйлдвэр бохироо нийлүүлдэг учраас техник технологийн шинэчлэл хийгдсэн ч цэвэрлэгээний чанар сайжрах эсэх эргэлзээтэй байна.
Т.Номун