“ИХ ХОТЫН ХЯМДРАЛ” энэ сарын 22-29-ний өдрүүдэд явагдана

А.Мишээл GoGo.mn

2017-10-13 15:50 GMT+8

Нийслэл хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойн баярыг угтан жил бүр зохион явуулдаг "Их хотын хямдрал" нэгдсэн арга хэмжээг энэ сарын 22-29-ний өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болох гэж байна.

Уг үйл ажиллагаанд байгууллага, аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах,  иргэдэд хямдралтай худалдаа үйлчилгээг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Тиймээс өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд худалдаа үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудыг идэвхитэй оролцохыг уриалсан юм.

"Их хотын хямдрал"-ыг Засаг дарга энэ сарын 22-ны өдөр Улаанбаатар Их Дэлгүүрт хонх цохисноор эхлүүлнэ.

GoGo Facebook Хуудас
 
 
Өдөрт хэдэн цаг КОМПЬЮТЕР тоглодог вэ?
Нийт 1025 санал өгсөн байна.

Дээшээ