Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр Монгол улсын шүүхийн 2017 оны 3-р улирлын шүүн таслах ажиллагааны тайланг танилцууллаа. Улсын хэмжээнд он гарснаас хойш 45 мянга 404 хэрэг шүүхээр шийдвэрлэсэн байна.
Үүнээс анхан шатны шүүхээс 38 мянга 811, давж заалдах шатнаас таван мянга 37, хяналтын шатны шүүхээс 1556 шийдвэр гарсан байна. Энэ үзүүлэлтээс үзэхэд өмнөх жилээс Эрүүгийн хэрэг болон Захиргааны хэрэг тус тус өссөн бол Иргэний хэрэг буурсан үзүүлэлттэй. Харин эвлэрүүлэн зуучлал нь 28.6 хувиар өсчээ.
Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр зөрчил бүртгэгдэх тоо хэмжээ нэмэгдэж тэр дундаа 7-30 хоног баривчлах шүүхийн шийдвэр өсчээ.
Өнгөрсөн жилтэй харьцуулахад баривчлагдсан хүний тоо 2.1 хувиар өссөн. Харин торгуулсан хүний тоо 33.5 хувиар нэмэгдсэн байна. Нэг талаасаа баривчлах шийдвэр их өссөн нь хөнгөн хэмжээний гэмт хэргийг үйлдэл дээр нь хууль сахиулах байгууллага арга хэмжээ авч чадаж байгааг харуулж байгаа юм. Энэ нь цаашлаад хуулийг сахиж мөрдөх соёл нэвтрэхэд үр дүнтэй аж.
Шинэ хуулиас зөрчигдөж буй нийтлэг зөрчил нь замын хөдөлгөөн, гэр бүлийн хүчирхийлэл, танхайн гэмт хэрэг, хулгайн зөрчил юм байна.
М.Сарнайцэцэг