Ленинградын бүслэлтийн үеэр Оросын хэсэг ургамал судлаачид нууц агуулах барьж, тухайн үед дэлхийн хаана ч байгаагүй их ургамал, үрийн нөөцийг хамгаалахын тулд амиа өргөсөн түүх бий.
Николай Вавиловын туйлын хүсэл нь тариаланчид, эрдэмтэд хамтран ямар ч орчинд ургах чадвартай супер ургамал бүтээж, дэлхийн өлсгөлөнгөөс салгах утоп ирээдүй байжээ
Хамгийн харамсалтай нь энэхүү цуглуулгыг бий болгосон Николай Вавилов Сталиний гулагт өлсгөлөнгөөр амиа алджээ.
1941 оны есдүгээр сар. Германы цэргүүд Ленинград хотыг бүслэн авч, хотын хоёр сая иргэний хүнсний хангамжийг зогсоосон юм. Харин энэ үеэр хангалттай их хүнсний нөөцтэй байсан хэдий ч 12 хүн мөн л өлсгөлөнгөөр амиа алджээ.
Одоогийн Санкт Петербург хот руу Германы цэргүүд дайран орж ирэх үед Ургамалын институтын хэсэг эрдэмтэд, ажилчид үрийн агуулахаа дотроос нь түгжсэн юм.
Тэд өөрсдийн амьдралаа бус харин хүн төрөлхтний ирээдүйг хамгаалахын тулд ийм шийдвэрт хүрчээ. Учир нь тэдний гол зорилго дэлхийн хамгийн том үрийн санг Зөвлөлтийн өлсгөлөнд нэрвэгдсэн ард иргэд, Германы түрэмгийлэгч цэргүүдээс хамгаалах байв.
Бүслэлт бүтэн 900 өдөр үргэлжилж, “ирээдүйг хамгаалагчид” нэг нэгээрээ өлсгөлөнгөөр хорвоог орхиж байжээ. Зовлон үүгээр дуусаагүй бөгөөд тэр их үр, жимсийг цуглуулж ирсэн Николай Вавилов яг энэ үеэр Саратов дахь Зөвлөлтийн шоронд үхлээ хүлээн хэвтэж байсан гэдэг.
Вавилов дэлхийн таван тивээр аялж, хүнсний экосистемийг судалсан бөгөөд энэхүү аяллаа “Хүн төрөлхтний төлөөх даалгавар” хэмээн нэрлэжээ. Тэрээр хүнсний бүтээгдэхүүнийг генетикийн аргаар өөрчилж, үр шимийг нь нэмэгдүүлэх аргыг туршиж байсан юм.
Николай Вавиловын туйлын хүсэл нь тариаланчид, эрдэмтэд хамтран ямар ч орчинд ургах чадвартай супер ургамал бүтээж, дэлхийн өлсгөлөнгөөс салгах утоп ирээдүй байжээ.
Этнобиологич Гари Пол Набхан “Тариаланчдын яриаг чин сэтгэлээсээ сонссон анхны эрдэмтдийн нэг нь Вавилов байлаа. Хэрвээ шударга ёс гэж байдаг байсан бол өнөөдөр дэлхий түүнийг Дарвины нэгэн адилаар мэддэг байх байсан юм” гэж байсан удаатай.
СТАЛИНЫ ЗОЛИОСНЫ ХҮН
Иосеф Сталины үед шударга ёс тийм ч хүчтэй байсангүй. Вавилов Оросын газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, өлсгөлөнг зогсоохыг хүсэж байлаа. Анх тэрээр Менделийн ген удам дамжихдаа өөрчлөгддөггүй гэсэн үзлийг хамгаалдаг байжээ.
Үүнийхээ улмаас Сталины хайртай эрдэмтдийн нэг Украйн гаралтай Трофим Лысенкогийн гол өрсөлдөгч болсон гэдэг.
Лысенко Менделийн үзлийг эсэргүүцдэг байсан төдийгүй Лыснкоизм хэмээх хуурамч урсгал гаргаж, улмаар түүнийг нь Сталин дэмжсэнээс Зөвлөлт даяар хамтрал байгуулж, үүнээс нь зайлсхийсэн тариаланчдын бүтээмж буурч, улмаар өлсгөлөн эхэлжээ.
Сталин хувийн тариалангийн талбайнуудыг хүчээр хамтралд оруулснаас болсон энэхүү алдаагаа засахын тулд золионы этгээд сонгосон нь Вавилов байсан юм.
Түүний үзэж байснаар Вавилов хамгийн сайн чанарын ургамлыг сонгож, үрслүүлэх ажил нь хэдэн жилийн хугацаатай үргэлжилж байсан болохоор өлсгөлөн эхэлсэн гэжээ.
Вавиловыг тусгайгийн ажилтнууд баривчлах үед тэрээр Оросын хилийн дагуу үр цуглуулж явсан бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайны үймээний улмаас эхнэр, хүүхэд нь хүртэл хаана хоригдож байгааг нь мэдээгүй аж.
Зохиолч Геофф Холлын номонд бичсэнээр Вавиловыг хэргээ хүлээхийг шаардаж 1700 цаг тарчилгасан бөгөөд 400 удаа байцаажээ. Ингээд жил хагасын хугацаанд хөлдүү байцаа, хөгцтэй гурил идсэн тэрээр өлсгөлөнгөөр хорвоог орхисон юм.
Набхан “Хүн төрөлхтөнд хоол хүнс нь хаанаас гаралтай болохыг ойлгуулж, амьдралынхаа 50 жилийг дэлхийн өлсгөлөнг зогсооход зориулсан тэр эрхэм Зөвлөлтийн гулагт өлсөж үхсэн юм” гэжээ.
1943 он болж, Германы цэргүүд Ленинградад байсан хэвээр байлаа. Вавиловын эрдэмтэд хотод байрлах агуулахдаа түүний цуглуулж, хураасан 370 мянган үрийг хамгаалсаар байв. Тэдний нэг нь “Өглөө босох ямар хэцүү, хувцсаа өмсөх ямар хүнд байсан гэж санана. Гэхдээ түүний цуглуулж ирсэн үрийг хамгаалах тийм хэцүү байсангүй.
Хүн төрөлхтний ирээдүйн төлөө, дайны дараа дахин сэргэхэд нь чухал үүрэг гүйцэтгэх зүйлийг хамгаалах нь нэг хүний ая тухтай байдлаас ч илүү чухал юм” гэжээ.
Хэдийгээр Лысенкогийн 25 жилийн ноёрхлын улмаас Зөвлөлтийн эрх баригчид Вавиловын хадгалсан үр, жимсийн ихэнх хувь нь хэрэглэх аргагүй зүйлс болсон гэж байсан боловч Оросын нийтлэлч Генади Голюбев 1979 онд “Зөвлөлтийн тариан талбайн 80 хувийг Вавиловын цуглуулгаас авсан үр, тариагаар бий болгосон юм шүү дээ” хэмээн бичсэн аж.
Вавилов дэлхийн 64 улсад 115 экспедиц удирдаж, үр тариа цуглуулж явжээ. Тэрээр “Цаг хугацаа бага, хийх ажил их байна. Тэгэхээр яаравчлах хэрэгтэй” хэмээн хэлж байсан тухай хүүхэд ахуй цагтаа хамт аялалд нь явж байсан Казахстан агрономич дурссан байдаг.
Эх сурвалж: Russia Beyond