Эдийн засгийн уналтыг зогсоож, тогтвортой өсөлтийн суурийг тавилаа. Сангийн яамнаас нэн тэргүүнд эдийн засгийн уналтыг зогсоож, макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах бодлого баримтлан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг боловсруулж, УИХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар батлуулсан. Уг хөтөлбөрт туссан төсвийн нэгдмэл байдлыг хангаж, сахилга батыг сайжруулах, валютын орох урсгалыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулах, төсөв-мөнгөний бодлогын уялдааг хангах чиглэлийн зорилт, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд 2016 оны 3 дугаар улиралд -1.6 хувьд хүрч унаад байсан Монгол Улсын эдийн засгийг 2017 оны эхний хагас жилд 5.3 хувиар өсгөж чадлаа. Бид унаж байсан эдийн засгийг 3 улирлын дотор дундаж өсөлт рүү буцаан авчирч чадлаа.
Төгрөгийн ханшийн уналтыг зогсоож, иргэдийн худалдан авах чадварыг хамгаалж чадлаа. Хиймлээр интервенц хийх замаар барьж байсан ханшийг цаашид тогтоох валютын нөөцгүй болж, 2016 оны 11 дүгээр сард төгрөгийн ам. доллартай харьцах зах зээлийн ханш түүхэндээ байгаагүйгээр өсч, 2700 орчим төгрөгт хүрч, макро эдийн засгийн тэнцвэр алдагдсан байв. Өрийн дарамтад орсон, төлбөрийн тэнцлийн хямралын өртсөн орнууд нэг бол дампуурч, эд баялаг, газраа нутгаа алдахад хүрдэг эсвэл хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудын тусламж, дэмжлэгтэйгээр макро эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээ авдаг. Бид үүссэн нөхцөл байдлыг хамгийн хохирол багатайгаар давахын тулд ОУВС-д хандаж, хүсэлт тавьсан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь тэднээр удирдуулж, шийдвэр гаргах эрхээ шилжүүлсэн хэрэг биш бөгөөд ОУВС-гийн зөвлөгөөг дагах эсэх нь тухайн улсын өөрийн шийдэх асуудал. Одоогийн байдлаар ОУВС-тай хамтран эдийн засгаа дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж байгаа 40 гаруй улс байна. Монгол Улсын эдийн засагт бугласан асуудлууд болох төсвийн зарцуулалтын сахилга бат, хэт өндөр өртөгтэй концесс, тендер, чадавхиасаа хэтийдсэн өр зээл, хавтгайрсан халамж зэргийг цэгцэлж, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийн тааламжтай, тогтвортой орчин бүрдүүлэх, ажлын байр бий болгох, үнэ, ханшийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр ОУВС-гийн мэргэжилтнүүдтэй харилцан санал солилцож байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдснаар валютын орох урсгалыг сайжруулж, валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулж, макро эдийн засгийг тогтворжуулах, төлбөрийн тэнцлийг дарамтыг бууруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх бодлого үе шаттай хэрэгжиж эхлээд байна. Үүний үр дүнд 2017 оны 8 дугаар сарын 22-ны байдлаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2440 орчим төгрөг болж тогтворжоод байна.
Валютын нөөцийн хомсдолтой байсан хэдий ч хугацаа нь тулсан Хөгжлийн банкны өрийг амжилттай төлж барагдууллаа. Монгол Улсын нийт гадаад валютын албан нөөц 2016 оны 10 дугаар сард 1.0 тэрбум ам доллар болж буурч, 2009 оны хямралаас хойш хамгийн доод хэмжээнд хүрээд байв. Ийнхүү гадаад валютын хомсдолтой байсан үед Монгол Улсын хөгжлийн банкнаас Засгийн газрын баталгаатайгаар 2012 онд гаргасан 580 сая ам.долларын бондыг хуваарийн дагуу амжилттай эргэн төлсөн нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээлээ. Улмаар 2017 оны 8 дугаар сард хугацаа дуусан дуудагдах байсан 2 тэрбум шахам ам.долларын Хятадын ардын банкны своп зээлийг шийдвэрлэж төлбөрийн тэнцлийн дарамтыг буурууллаа.
Төсвийн бодлогын шинэчлэл хийж, дунд хугацаанд өрийн дарамтад орох эрсдлийг бууруулж чадлаа. Монгол Улсын 2016 оны төсөвт тодотгол хийж, 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр УИХ-аар батлууллаа. Зайлшгүй шаардлагатай зохицуулалтын арга хэмжээг авсан ЗГ-ын хатуу ч гэсэн зөв шийдэмгий бодлогын дүнд дефолт буюу дампуурлын тулсан аюулыг зайлуулж чадлаа. Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголд:
- Төсөвт тусаагүй хэрнээ санхүүжигдсэн Сайн хөтөлбөрүүд, ОУ-ын арбитрын шүүхийн төлбөр, хүүхдийн мөнгөн тэтгэмж болон тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл зэргийн нийт 1 их наяд орчим төгрөгийг төсөвт нэмж тусгасан.
- Концессын “Барих-Шилжүүлэх” төслөөр хэрэгжиж, ажил нь бүрэн дууссан төслийн санхүүжилтийг төсөвт тусгаж, цаашид энэ төрлийн болон төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй аливаа гэрээг 2018 он хүртэл байгуулахгүй байхаар тогтсон.
- Өмнөх жилүүдэд гэрээний дагуу ажлаа гүйцэтгэн Векселиэр санхүүжилт авсан компаниудын арилжааны банкууд дахь өр, төлбөрийг үндсэн төлбөр, хүүгийн хамт төлөхөөр тооцсон төдийгүй цаашид Векселиэр санхүүжүүлэх харилцааг бүрэн зогсоохоор тусгасан.
- Төсвийн зарим төрлийн зарлагыг танах, зарим татварыг нэмэх зэрэг хүндхэн шийдвэр гаргасны үр дүнд орлого, зарлагын зөрүүг багасгаж, ирэх жилүүдэд цалин, тэтгэврээ олгох, улмаар нэмэгдүүлэх боломжийг хадгалж үлдлээ.
Төсвийн сахилга батыг сайжруулж, нэгдмэл байдлыг хангалаа. Монгол Улсын 2017 оны төсвийг боловсруулан 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр УИХ-аар батлууллаа. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Улсын төсөв, Хөгжлийн банк, Монголбанк, Концесс, орон нутгийн төсөв гэсэн олон төсөвтэй, эмх замбараагүй зарцуулалттай явж ирснээс төсвийн сахилга бат ихээр алдагдсан байлаа. Тухайлбал, Салбарын сайд, Засаг дарга нар гэх мэт шийдвэр гаргах эрхтэй албан тушаалтнууд концессийн олон гэрээнүүд дур зоргоороо байгуулснаас төсөвт дааж давшгүй дарамт учрах болсон байв. Мөн Монголбанкнаас үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр их хэмжээний бэлэн мөнгийг зах зээлд нийлүүлсэн нь макро эдийн засгийн суурь тэнцвэрийг алдагдуулж, эдийн засгийн гүн хямралд орох нөхцөл бүрдүүлсэн байв. Иймд эдгээр олон төсвүүдийг нэгтгэх, цэгцлэх, төсвийн нэгдмэл байдлыг хангах, сахилга батыг сайжруулах зарчимд тулгуурлан Монгол Улсын 2017 оны төсвийг боловсруулан. Монгол Улсын 2017 оны төсөвт:
- 2017 онд төсвийн зарлагын өсөлтийг хязгаарласан /Бүх шатны төсөвт байгууллагууд хэмнэлтийн зарчмаар ажиллах, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн одоогийн түвшнийг хадгалах, статистик, хүн ам зүйн өөрчлөлтөөс шалтгаалан нэмэгдэх нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн зардлыг төсөвт тусган иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулаагүй/.
- Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор гаргах дотоод бондын хэмжээг бууруулж, өрийн удирдлагын оновчтой арга хэрэгслийг хэрэгжүүлэх замаар хүүгийн зардлыг өмнөх оны түвшнээс бууруулсан.
- Төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчлах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах замаар ашигтай ажиллуулах бодлогыг баримталсан.
- Жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн төсөвт төлөх орлогын албан татварыг 90 хувь бууруулж, 1 хувь болгосон.
- Ахмад настай азай буурлууддаа “Насны хишиг” олгох эрх зүйн орчныг бүрдүүлж, 2017 оны төсвийн жилээс хэрэгжүүлж эхэлсэн.
- Үүний үр дүнд 2016 оны 7 дугаар сарын байдлаар 2.0 их наяд төгрөгтэй тэнцэж байсан төсвийн алдагдлыг 2017 оны 7 дугаар сарын байдлаар 589 тэрбум төгрөг болгож 70 хувиар бууруулж чадлаа.
Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, валютын орох урсгалыг нэмэгдүүллээ. ОУВС-тай хамтран “Өтгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн нь манай улсын эдийн засаг, тогтвортой байдалд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт, олгох зээлийн хэмжээг нэмэгдүүлж эхлээд байна. Мөн АХБ, ОУВС, ДБ зэрэг олон улсын байгууллагууд бодлогын зээл, буцалтгүй тусламж үзүүлэхээр болоод байгаа бол Япон улс 850 сая ам.доллар, БНСУ 750 сая ам.доллар, Энэтхэг улс 1 тэрбум төгрөгийн бага хүүтэй зээлүүдийг олгохоор болоод байна. Түүнчлэн, Ерөнхий сайдын дэргэд хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих зөвлөл байгуулснаар хөрөнгө оруулагчид эрхээ хамгаалуулах, тулгамдаж буй асуудлаа Засгийн газарт хүргэх боломж бүрдсэн.
Зээлжих зэрэглэлийг тогтворжуулав. 2016 оны 3 дугаар сард олон улсын санхүүгийн зах зээл дээр “Мазаалай” бондыг 10.875 хувийн хүүтэй борлуулж байсан бол хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, эдийн засгийн тогтвортой байдал бүрдүүлж чадсаны үр дүнд 2017 оны 3 дугаар сард “Хуралдай” бондыг 8.75 хувийн хүүтэйгээр борлуулж чадлаа /Хөрөнгө оруулагчдын зүгээс шинэ бондыг авахаар нийт 3,4 тэрбум ам.доллар буюу 27 дахин их дүнтэй санал ирүүлсэн нь хөрөнгө оруулагчдын итгэл сэргэснийг илтгэх үзүүлэлт юм/. Муудис агентлагийн үнэлгээгээр Монгол Улсын зээлжих зэрэглэл 2014 оноос хойш тасралтгүй буурсаар 2017 оны 2 дугаар сард Caa1/сөрөг болсон бол 2017 оны 3 дугаар сарын үнэлгээгээр Caa1/тогтвортой болж сэргэлээ.
Харин Эс энд Пи болон Фитч агентлагууд 2016 оноос хойш үнэлгээгээ шинэчлээгүй байна.
Зээлийн хүүг бууруулж чадлаа. 2016 онд дотоодын зах зээл дээрх ЗГҮЦ-ыг 17 хувийн хүүтэйгээр борлуулж байсан бол 2017 оны 6 дугаар сарын байдлаар 12.5 хувийн хүүтэйгээр гаргаж байна. Ийнхүү гадаад, дотоод зах зээл дээрх хүүг бууруулснаар нэг талаас улсын төсөвт ирэх хүүгийн зардлын ачааллыг багасгасан бол нөгөө талаас Хөрөнгө оруулалт, бизнесийн үйл ажиллагааны үндсэн зардлуудын нэг болох зээлийн хүүгийн зардлыг бууруулсан. Түүнчлэн зээлийн хүүг үе шаттай бууруулах ажлын хүрээнд тэтгэврийн зээлийн жилийн хүү 18 хувь байсныг 15 хувь болгож бууруулаад байна.
Иргэд, ААН-үүдийн үйл ажиллагаа сэргэж, шинээр ажлын байр бий болж эхэллээ. Дампуурч, банкны зээлээ төлж чадахгүй хаагдсан олон бизнес, аж ахуйн нэгж буцан сэргэж, өр зээлээ барагдуулж эхлээд байна. Тухайлбал, 2016 оны 8 дугаар сард банкууд дахь чанаргүй зээл нийт зээлийн 9.1% болж өссөн байсан нь 2017 оны 7 сарын байдлаар 8.8% орчим болж буурлаа. Мөн төсвийн орлого өмнөх оныхтой харьцуулахад 40 хувиар өссөний дотор ААН-ийн орлогын татвар 76%, НӨАТ 44% тус тус өсөөд байгаа нь эдийн засгийн үйл ажиллагаа сэргэж эхэлснийг илтгэж байна. Түүнчлэн, ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг 1 оронтой тоонд хүргэж буурууллаа. Засгийн газраас эдийн засгийн уналтыг зогсоох, эдийн засгийг тогтворжуулах замаар ажлын байрыг хадгалах, шинээр бий болгох, ажлын байраар дамжуулан иргэдийн амьжиргааг сайжруулах бодлого баримталж ажиллалаа. Үүний үр дүнд 2016 оны 1 дүгээр улиралд 11.6 хувьд хүрсэн ажилгүйдлийн түвшинг 2017 оны 2 дугаар улирлын байдлаар 9.6 хувь болгож буурууллаа. Мөн 2016 оны 2 дугаар улиралд 1131.8 мянган хүн ажил эрхэлж байсан бол 2017 оны 2 дугаар улиралд 1237.7 хүн ажил эрхэлж, ажлын байр 105.9 мянгаар нэмэгдсэн байна.
Экспортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны нөхцөлийг сайжрууллаа. Засгийн газрын хийж буй ажлуудыг харлуулж, түүхий эдийн үнэ өссөнөөр л эдийн засаг сэргэж байгаа мэт ташаа ойлгож байгаа зарим иргэд байна. Экспортыг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын ЗГ-тай олон удаа, идэвхтэй яриа хэлцэл хийсний дүнд нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломж бүрдсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Тодруулбал, нүүрсний экспортын орлого өмнөх оны мөн үеэс 4.2 дахин буюу 1067.5 сая ам.доллараар өссөн байгаагын 62 хувь нь биет хэмжээний өсөлтөөс, 38 хувь нь үнийн өсөлтөөс бий болсон орлого байна. Экспортыг нэмэгдүүлэх хүрээнд хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, ажлын цагийг уртасгах, тээвэрлэлтийн замыг сайжруулах зэрэг арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд экспортын хэмжээ 2017 оны 7 дугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 38.5 хувиар өссөн бол гадаад худалдааны ашиг оны эхний 7 сард 1.2 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ жил экспортлох нүүрсний хэмжээ 30 сая тонн болж, түүхэн дээд хэмжээнд хүрэх, цаашлаад жилийн 40-50 сая тоннд хүрэх боломж бүрдэж байна. Экспортын хэмжээ ийнхүү нэмэгдэж байгаа нь тээвэр, худалдаа, боловсруулах үйлдвэрлэл, болон үйлчилгээний бусад салбарын үйл ажиллагаа сэргэх, эдийн засгийн өсөлт нэмэгдэх боломж бүрдүүлээд байна. Тухайлбал, 2017 оны 2 дугаар улирлын байдлаар бөөний болон жижиглэн худалдааны салбар 18.5 хувиар, боловсруулах үйлдвэрлэл 23.5 хувиар, тээврийн үйл ажиллагааны салбар 13.3 хувиар тус тус өсч, эдийн засгийн бодит өсөлт 5.3 хувьд хүрсэн байна.
Эх сурвалж: ЗГ