УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр хэвлэлийн хурал хийж, сайдад нэр дэвшигчдэд давхар иргэншлийн судалгаа хийх хүсэлтийг УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад хүргүүлж байгаа талаараа мэдээллээ.
Түүний хэлж буйгаар одоогийн УИХ-ын гишүүд дунд давхар иргэншилтэй хүмүүс байж болзошгүй гэв. Тиймээс УИХ-ын гишүүд болон сайдад нэр дэвшигчдийн дунд давхар иргэншилтэй хүн байгаа эсэхийг шалгаж, ард түмэнд танилцуулахыг хүслээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, мөн Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нарт албан ёсоор хандах бөгөөд Элчин сайдын яамдад нэр бүхий хүмүүсийг иргэншилтэй эсэхийг шалгуулах хүсэлт өгнө гэв.
“Сохор хүн сохор хүндээ зам заадаггүй” шиг АН, МАН нэгнийхээ буруу үйлдлийг илчлэхгүй
Мөн сайдад нэр дэвшигчдийн ашиг сонирхлын мэдүүлгийг АТГ хүлээн авч, зөрчилгүй болохыг нь мэдэгдсэнд гайхаж буйгаа илэрхийллээ.
Учир нь Эрүүл мэндийн сайдад нэр дэвшээд буй Ц.Цогзолмаа Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа асуудалд орж байсныг хэлсэн юм. УИХ сөрөг хүчингүй болсон учраас ганцаараа сөрөг хүчин болж байна гэв. О.Баасанхүү эрх мэдлийн төлөө явж байгаа, жинхэнэ мафийн тогтолцоогоор ажиллахад бэлэн байгааг хэлээд “Сохор хүн сохор хүндээ зам заадаггүй” шиг АН, МАН нэгнийхээ буруу үйлдлийг илчлэхгүй гэдгийг онцоллоо.
Тэрбээр, “Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлаа авах үедээ “үхэхээс айхгүй” гэдгээ илэрхийлсэн. Харин би жинхэнээсээ үхэхээс айхгүй байна. С.Жавхлан гишүүн хуралдаа суух эсэхийг мэдэхгүй байна. Тэгэхээр би ганцаараа л болж байх шиг байна” хэмээн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.