2017.10.13 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР


2017-10-13 18:00 GMT+8
  • "Дэлхийн мисс 2017" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Цэвээндашийн Энхжингийн видео танилцуулгыг 24 цагийн дотор 23 мянга гаруй буюу хамгийн олон удаа үзжээ.
  • Хэрэв та ямар нэг хэмжээгээр согтууруулах ундаа амсдаг бол өөрийгөө донтолтын ямар түвшинд яваагаа мэдэж аваарай.
  • Хорват улсын Загреб хотноо жүдо бөхийн 2017 оны залуучуудын ДАШТ аравдугаар сарын 17-22-нд болох бөгөөд тус тэмцээнд зодоглох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн өнөөдөр Хорват улсыг зорьлоо.
  • Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хяналтын хороо нь сургалт зохион байгуулахаас хэтэрдэггүй болохыг Авлигатай тэмцэх газраас тус яаманд хийсэн шалгалтаар тогтоожээ.
  • Гэр хорооллын цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлөх нь тодорхойгүй байна.
  • Р.Бурмааг цэцийн гишүүнээр томилохгүй, учир нь өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн гишүүн томилуулах тухай захирамжийг хүчингүй болгосон талаар УИХ-д бичиг илгээсэн байна.
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж буй хүмүүсийн ашиг сонирхлын мэдүүлгийг өчигдөр орой АТГ-т хүргүүлээд байсан бөгөөд АТГ-аас сайдад нэр дэвшүүлсэн хүмүүст ашиг сонирхлын зөрчил үүсгэх зүйл үгүй болохыг хариу мэдэгджээ.
  • Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит ‘’Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг’’ шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо.
  • Нийслэлийн 378 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас реклам сурталчилгааны самбаруудыг цэгцэлж байна.
  • Азийн хөгжлийн банк 2017-2020 онд 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийх бөгөөд Түншлэлийн стратегийн хүрээнд эдийн засаг, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, байгаль орчин, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбарт болон жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
  • “Хүний мууд дурлагсад”-ын үдэш №2 буюу карьер ба бизнесийн уналт, бүтэлгүйтэл түүнээс авсан сургамжийн талаарх түүх сонсох боломжийг олгодог хоёр дахь удаагийн Fuckup Nights Ulaanbaatar-т ярьсан түүхүүдийг уншигч тантай хуваалцаж байна. 
  • Соёл урлагийнхан цалин нэмүүлэх тэмцэлд нэгдэж, ажил хаяхаа мэдэгдлээ.
  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын бүрэлдэхүүний талаарх саналаа зөвшилцөхөөр Ерөнхийлөгчид албан ёсоор уламжилсан бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга хариугаа өнөөдөр өгөхгүй.
  • Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ онд арьс шир, ноос ноолуур боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 43 аж ахуйн нэгж байгууллагуудад хяналт шагналт хийхэд хөрсний хүнд металлуудын бохирдлын дээд хэмжээ хүлцэх агууламжтай харьцуулахад 114 цэгт агууламжаас хэтэрсэн, хортой агууламжаас хэтэрсэн 57, аюултай агууламжаас хэтэрсэн 33 цэг бүхий талбайг илрүүлжээ.
  • Монгол Улсад Нотариатын байгууллага үүсэж хөгжсөний 92 жилийн, Монголын Нотариатын  тэнхим ТББ үүсэж хөгжсөний 20 жилийн ойг тохиолдуулан ирэх даваа гарагт Сүхбаатарын талбайд өдөрлөг зохион байгуулна.
  • Нийслэл хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойн баярыг угтан жил бүр зохион явуулдаг "Их хотын хямдрал" нэгдсэн арга хэмжээг энэ сарын 22-29-ний өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.
  • Зөрчлийн тухай хууль  хэрэгжиж эхэлснээр зөрчил бүртгэгдэх  тоо хэмжээ нэмэгдэж тэр дундаа 7-30 хоног баривчлах шүүхийн шийдвэр өсчээ.
  • Нийслэл хот үүсч байгуулагдсаны 378 жилийн ойн өдрийг угтан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулагдаж буй Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудыг хамарсан их цэвэрлэгээ өнөөдөр боллоо.
  • Их Британийн зохиолч Ж. К. Роулингийн шидтэн хүүгийн тухай өгүүлсэн дэлхийд алдартай зохиолыг Монголын хүүхэд, залуучуудад зориулан Монсудар хэвлэлийн газар, зохиогчийн эрхийн агент болох “The Blair Partnership”-ээс өгсөн албан ёсны зөвшөөрлийн дагуу 7 ботиор нь удахгүй гаргахаар болжээ.
  • УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр хэвлэлийн хурал хийж, сайдад нэр дэвшигчдэд давхар иргэншлийн судалгаа хийх хүсэлтийг УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад хүргүүлж байгаа талаараа мэдээллээ.
  • Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулсан “Хүрхрээ үндэсний лиг”-т, олны төсөөллөөс дээгүүр тоглолтыг үзүүлсэн баг бол “Гоёо Эф Си” клуб юм.

ДЭЛХИЙД

  • АНУ НҮБ-ын шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-оос татгалзаж буйгаа мэдэгдлээ.
  • Дэлхий даяар хүүхэд, өсвөр насныхны хэт таргалалт сүүлийн 40 жилд арав дахин нэмэгдэж, илүүдэл жинтэй хүмүүсийн тооноос давах төлөвтэй байгааг биеийн жингийн судалгаа харууллаа.
  • Удаан хугацаанд хүлээсэн Америк, Японы аварга роботуудын тулааныг та ирэх долоо хоногт үзэж болно.
  • Швейцарын муу усны сувгаар жилд 43 кг буюу өнөөдрийн ханшаар 1,8 сая ам. доллартой тэнцэх алт боловсруулах үйлдвэрээс гарсан муу усны сувгаар урсаж байдгийг эрдэмтэд тогтоожээ.
  • Европын сансар судлаачид таамаглаж байгаагүй нээлт хийснээ ирэх даваа гарагт танилцуулна.
  • Тансаг хувцас үйлдвэрлэгч Gucci ирэх жилээс амьтны арьс ашиглахгүй болсон талаар компанийн гүйцэтгэх захирал мэдэгджээ.
  • Вавиловын АГУУЛАХ буюу ирээдүйн төлөө амиа өргөсөн 12

GoGo Facebook Хуудас
 
 
Утаанаас салахын тулд ямар арга хэмжээ авах нь хамгийн зүйтэй вэ?
Нийт 38 санал өгсөн байна.

Дээшээ