Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сагсан бөмбөгийн спортын дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзан гаргаж буй амжилтуудад нь баяр хүргэв.
Уулзалтад УИХ-ын гишүүн, МҮСБХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэ, МСБХ-ны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал, МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, дасгалжуулагч С.Тулга, МСБХ-ны нарийн бичгийн дарга Б.Дамба, сагсан бөмбөгийн 3х3 дэлхийн лигийн тэмцээний шилдэг “Улаанбаатар Хангарьд” баг, дэлхийн оюутны лигийн аварга залуучуудын шигшээ багийн тамирчид оролцлоо.
Сагсан бөмбөгийн 3х3 төрөл нь 2020 оны Токиогийн олимпиос эхлэн олимпийн төрөлд багтсан.
Монголын сагсан бөмбөгчид сүүлийн 4-5 жилд бахархам амжилт гаргаж Ази тивдээ 5, дэлхийн 190 орноос богино хугацаанд 150 байраар огцом урагшилж 35 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Хэдийгээр Монголын сагсан бөмбөгийн тамирчид ийм өндөр амжилттай байгаа ч үндэсний шигшээ баг байхгүй, цалингүй явж ирснийг уулзалтад оролцогчид хэлж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бодлогоо зангидах үүднээс нэг холбоо байх ёстойг онцлоод “Сагсан бөмбөгийн олон улсын тэмцээнүүдийг шууд дамжуулдаг эрхтэй болох нь чухал. Тэндээс бид тамирчдаа таньж, амжилтыг нь үнэлдэг болно. Нэгэнт сагсан бөмбөгийн 3х3 төрөл олимпийн наадамд багтсан тул үндэсний шигшээ багаа байгуулах ёстой. Цөөхөн хүн амтай орны тамирчид тив, дэлхийд ийм амжилт гаргаж байгааг дэмжих ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд та бүхнийг дэмжиж ажиллана” гэлээ.
Олимпийн эрхийн оноо олгох сагсан бөмбөгийн 3х3 ААШТ-ийг эх орондоо зохион байгуулах нэр хүндтэй үүргийг монголчууд анх удаа аваад байгааг уулзалтад оролцогчид энэ үеэр онцлов.
Энэ аравдугаар сарын 27-29-нд болох тус тэмцээнийг үзэж сонирхох урилгыг дасгалжуулагч, тамирчид Х.Баттулгад гардуулан өглөө.