Хонгконгийн үнэт цаас, фьючерсийн хороо IPO гаргахдаа стандартын бус ажилласан гэсэн үндэслэлээр санхүүгийн 15 байгууллагыг шалгаж байна.
Хувьцаа гаргахдаа үнэн зөв мэдээлэл өгөөгүйн улмаас хөрөнгө оруулагчид их хэмжээний алдагдалд орсон учраас ийнхүү шалгалт явуулахаар болжээ.
Үүний үр дүнд үнийн савалгаа ч бага зэрэг буурч байгаа аж. Үүнээс гадна Хонгконгийн Мөнгөний бодлогын зөвлөл найман банкинд мөнгө угаах гэмт хэргийн эсрэг хяналт шалгалт явуулж байна.
Сонирхуулахад, Үнэт цаас, фьючерсийн хорооны мэдээлснээр Хонгконгт анхдагч зах зээлд хувьцаагаа арилжих эрх бүхий 106 байгууллага байдаг аж.
Б.Дөлгөөнзул