Италийн нэгэн иргэн өвчтэй нохойгоо асрахаар ажлаасаа хоёр өдрийн чөлөө авсан бөгөөд чөлөөтэй байсан өдрүүдийнхээ цалинг авчээ. Тэрээр энэ асуудлаар шүүхэд хандаж, заргаа авсан байна.
Эзэн эмэгтэйн нохой хорт хавдрын хагалгаанд ороод удаагүй байсан тул гэрээр асрах шаардлагатай байжээ. Шүүх нэхэмжлэл гаргагчийг гэр бүлийн хойшлуулшгүй шалтгаанаар хоёр өдрийн чөлөө авсан тул ажлын хөлсийг нөхөн төлөх нь зүйтэй хэмээх шийдвэр гаргажээ.
Заргаа авахад малын эмчийн магадлагаа гол үндэслэл болсон аж. Түүнчлэн Ром хотын Амьтны эрхийг хамгаалах байгууллагын зүгээс малын эмчийн магадлагаатай бол энэ тохиолдолд ажлын цалинтай чөлөө олгох нь зүйтэй гэж үзсэн байна.
Э.Төгөлдөр